Өнөөдрөөс ихэнх нутгаар бороо, нойтон цас орж сэрүүснэ

663

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо, [Tweet “нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.”]

2020 оны 04 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. [Tweet “Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.”] Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Идэр, Тэс,  Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор,  Алтайн өвөр говь,  говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн саваар 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here