[Tweet “Азийн хөгжлийн банк (АХБ) цар тахлын эсрэг санхүүжилтээ гурав дахин нэмэгдүүлж 20 тэрбум ам.долларт хүргэлээ.”]Мөн дэмжлэг туслалцааг илүү түргэн шуурхай, уян хатан үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагааны горимдоо тодорхой өөрчлөлтүүдийг оруулсаар байна.
“Энэхүү цар тахал нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын эдийн засаг, нийгэм, тогтвортой хөгжлийн чиглэлээр олсон ахиц дэвшилд аюул учруулж, ядуурлыг бууруулах хүрээнд гаргасан ололт амжилтыг сулруулан, улмаар эдийн засгийн гүнзгий хямрал бий болгож байна” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава мэдэгдээд “Санхүүжилтийн энэхүү өргөтгөсөн багц дэмжлэг нь АХБ-ны Захирлуудын зөвлөлийн хүчтэй дэмжлэгийн үр дүн болох бөгөөд шуурхай, уян хатан, үр нөлөөтэй байдлаар хэрэгжиж, хөгжиж буй гишүүн орнуудын төр, хувийн хэвшилд цар тахлын болон эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь бодитой дэмжлэг болох болно” гэж онцолжээ.
Энэ оны 4 дүгээр сарын 3-ны өдөр танилцуулсан АХБ-ны шинэчилсэн үнэлгээгээр дэлхийн эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөө нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3-4.8 хувьтай тэнцэхээр байгаа бөгөөд [Tweet “бүс нутгийн эдийн засгийн өсөлт өнгөрсөн оны 5.2 хувиас эрс саарч, 2020 онд 2.2 хувь болж буурах төсөөлөлтэй байна.”]
Энэхүү шинээр баталсан санхүүгийн дэмжлэг нь АХБ-ны Мөчлөг Сөрсөн Дэмжлэгийн хүрээнд COVID-19 Цар Тахлын Эсрэг Арга Хэмжээний Хөтөлбөрийг хамарч байгаа болно. [Tweet “Нийт санхүүжилтээс 13 орчим тэрбум ам.долларыг зөвхөн уг хөтөлбөрийн санхүүжилтэд төсөвлөөд байна.”]
Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг дэмжиж дахин сэргээх зорилгоор санхүүгийн байгууллагуудад зээл олгож, батлан даалт гаргана. Мөн COVID-19 цар тахлын хор уршгийг арилгах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй болон цар тахлын нөлөөлөлд өртсөн хувийн хэвшил, төлбөрийн чадварын эрсдэлд орсон жижиг, дунд бизнес, үүний дотор эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүжилт, бичил зээл олгож, батлан даалт гаргах замаар дэмжлэг үзүүлэх юм.
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд бодлогын болон үйл ажиллагааны горимын зарим өөрчлөлтийг хийсээр байгаа бөгөөд эдгээрийн үр дүнд [Tweet “АХБ-наас хямралын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ илүү хурдан шуурхай, уян хатан болно.”] Энэ хүрээнд үйл ажиллагааны дотоод горим, үйл явцыг илүү хялбаршуулж, санхүүгийн дэмжлэгийн хамрах хүрээг өргөжүүлэн, зээлийн нөхцөл, шалгуурыг нэгэнт үүссэн нөхцөл байдалтай илүү нийцүүлэхээр ажиллаж байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.