Багш Ч.Янжинхүү: Монголчууд угийн бичиг хөтлөх, ашиглах тал дээр маш сул байна

232

Газарзүйн багш Ч.Янжинхүү Хаадын угийн бичиг номыг 3 жилийн турш түүхийн ном судалж байж бүтээжээ. 

Ярилцлага үзэх линк

-Би Хаадын угийн бичиг номыг бүээхдээ 3 жилийн турш түүхийн ном уншиж байж, МУИС-ийн Түүхийн доктор Баярсайхан гэдэг хүнээр замчлуулж байж бүтэсэн. Гол утга нь Төвдөд хаадын уг яаж бүтээгдсэн юм, Монголд яаж дэлгэрсэн юм гэдгээс эхлэхээд явахаар Бөртэ чоно гараад ирдэг юм.

Чингис хаанаас Лигдэн хаан хүртэлх хаадын ураг удмыг энэ ном бичсэн гэсэн үг. Бусад зураглалуудаас өөр. Өнгөөр кодлоод, үе болгоныг өөр өөр өнгөөр онцолж бичсэн. Ингэхдээ хаан тус бүрийг хаан ширээнд суухдаа яаж суусан, суусан хойноо оносон, алдсан нь юу юм гэдгийг онцолсон. Хан хөвгүүд, охид, хатдыг нь мөн бичсэн.

Энэ номын ард нь цаг тоолол хийсэн. Төр барьсан, нас барсан, төрсөн, он, цол авсан онуудыг нь багтаасан. Жишээ нь Юань Улсын хаан Тугтөмөр заяат хаан гэхэд 1300 онд төрөөд, 1329 онд хаан ширээнд суугаад, тэр ондоо мултарсан байна. Алагдсан ч байж болзошгүй юм билээ.

Үүнээс гадна 1156-2043 онд хүртэлх цаг тоолол бий. Тухайлбал, 1256 он улаан гал хулгана жил байсан бол 1158 он шар шороон бар жил, 1159 онд шарагчин шороон туулай жил байсан гэх мэтээр бий.

Би энэ номыг 8,9-р ангийн хүүхдүүд Монголын түүх зааж эхэлдэг учраас тэр хүүхдүүдэд, зааж буй багш нарт нь, түүх сонирхдог хүмүүст зориулж бичсэн.

Та яагаад Хаадын угийн бичиг бичье гэж шийдсэн юм бэ?

-Би 2014 онд ээжийнхээ угийн бичгийг бичье гэж тохирсон юм. Манай дүү тэр угийн бичгээ бичиж байгаад нас барсан. Тэгээд би бичиж эхэлсэн. Бичих явцдаа энэ зураглалыг гаргаж ирсэн. Тэгээд угийн бичгийн сургалт явуулсан. Сургалтанд суусан хүмүүс гарын авлага хэрэгтэй байна гэхээр нь би Чингис хааны угийн бичгийг судалъя гэж шийдээд Монголын нууц товчоог судалсан.

Өмнө нь та ном бичиж байв уу?

-Би уг нь Газарзүйн багш мэргэжилтэй. 1969 онд МУИС-ийг Газарзүйн багшаар төгссөн. 2019 онд Газарзүйн дасгал, бодлого нэртэй ном гаргаж байсан. 2022 онд Угийн зураглалаа оюуны өмчийн газраар баталгаажуулаад, аавынхаа талын угийн бичиг бичсэн. 2024 онд Хаадын угийн бичиг бичсэн.

Нөхрийнөө угийн бичгийг бичихэд 800-аад хүний судалгаа, 260 гаруй өрхийн судалгаа хийсэн.

Би нийт гурван том угийн биичг бичихдээ 2000 гаруй хүний судалгаа, 360 гаруй хүний өрхийн судалгаа хийсэн юм билээ. Би үүгээрээ өв тээгч.

Орчин үеийн залуус угийн бичиг бичих тал дээр хэр мэдлэг, мдээлэлтэй байна?

-Угийн бичиг бичих, ашиглах тал дээр сул байна. Тэр битгий хэл угийн бичиг бичих гээд мэдээлэл авах гэхэд зарим хүмүүс учраа олж, мэдээллээ өгч чадахгүй байна.

Тэгэхээр, 10, 11-р ангид нь нэг улирал Угийн бичиг бичих арга заах хэрэгтэй. Заасныхаа дараа 3 үеийн угийн бичгийг бичих даалгавар өгөөд байвал монголчууд угийн биичг бичиж сурна гэж би боддог шүү.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here