Ж.Золжаргал: Сангийн яамныхан орон сууц буюу хүний анхдагч суурь хэрэгцээ хангагдаагүй байгааг ойлго!

176

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад авдаг 2%-ийн татварыг хүчингүй болгох өргөдлийг байнгын хороод дээр хэлэлцэж эхэлсэн. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байр сууриа илэрхийлжээ. 

Яриа үзэх линк

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Орон сууц авч байгаа иргэдийн  хэдэн хувь нь анхдагч хэрэгцээний орон сууцаа аваад, хэдэн хувь нь олон давтамжтай худалдаж аваад, зараад ашиг олоод байгаа талаар олон гишүүн асуугаад хамгийн сүүлд нь ийм тооцоолол байхгүй гэдэг хариулт авлаа.

Тэгэхээр одоо хэдэн хувь нь орлого олж, хэдэн хувь нь хэрэгцээний орон сууцаа авч байгааг бүртгэлжүүлэх хэрэгтэй. Emongolia дээр байж л байгаа. Шинээр систем үүсгээд байх ч шаардлагагүй.

Сангийн яамныхан татварын байцаагчийн байр сууринаас хандаж блохгүй. “Тэр мөнгөө зах дээр юм зарж олсон юм уу, ажил хийж олсон юм уу” гээд асуугаад байна. Тэр нь хэнд хамаатай юм бэ? Эсвэл цагдаа  шиг “энэ байрандаа 3 жил амьдарсан бол өөрийн хэрэгцээ гэж үзнэ” гэх мэт…Ингэж болохгүй!

Хүний анхдагч хэрэгцээ хангагдаагүй байхад татвар авах нь өрөөсгөл.  Хүн ажил хийнэ үү, наймаа хийнэ үү ямар нэг байдлаар мөнгө олоод тэндээсээ татвар төлж байгаа. Тэр мөнгөөрөө анхдагч хэрэгцээгээ хангаж байгаа юм.

Нэг удаа байр худалдаж авахад нь 6 хувийн дэмжлэг үзүүлж байгаа гэж яриад байгаа нь ч буруу. Үнэндээ авах татвараасаа хөнгөлж байгаа хэрэг шүү дээ. Тиймээс анхлагч хэрэгцээгээ хангаж байгаа байр, орон сууцнаас татвар авах буруу. Харин олныг зарж, борлуулж байгаа дээрээс авах нь зөв.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here