УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Хил холболтын гэрээ чухал ач холбогдолтой гэдэг дээр эргэлзэх зүйлгүй. Гэхдээ нэг хар төрж байна. Энэ хил холболтын гэрээний цаана дахиад нүүрсний том хулгай явах гээд байгаа юм биш биз дээ.
Уг нь монгол талынхан ажилласан гэж бодож байгаа. Гэвч хятадын талын эрх ашгийн үүднээс хандсан заалтууд байна. Анх хил холболтын гэрээ байснаа сүүлдээ энэ гэрээний 3.1.1 дээр Уурхайн гэрээ хийхгүй бол энэ ажлыг эхлэхгүй гэсэн заалт байна.
Дээр нь хятадын сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн экспортыг дэмжих гэсэн заалт байна. Бид төмөр зам барих гэж байгаа болохоос биш хятадын сэргээгдэх эрчим хүчнйи экспортыг дэмжих гэдэг юу гэсэн үг вэ. Аль талд ажиллаад байна вэ?
Бид экспорт хийнэ гэдэг чинь аль болох хэрэглэгчид рүү дөхүүлж байж ашигтай байхаас биш уурхайн аман дээр авчирна гэдэг бас юу гэсэн үг вэ?
Хятадын төрийн хоёр компани гэж байснаа “Чайна энержи” компанитай хамтарч ажилладаг хятадын бүх компаниуд орж ирнэ гэж байна. Хоёр улсын хоорондын хэлэлцээр гэсэн атал үнэ тохирохдоо аман дээрээс нь шууд экспорт хийнэ гэжээ. Ингэж өөрсдийгөө доош нь хийж, өөр улсыг дэмжиж байгааг гайхаж байна.
Энэ асуудлыг ярихад эсрэг байр суурьтай байж болох хүмүүс рүү чиглэсэн эсрэг пи ар явсан. “Энэ төслийг гацаах гэсэн бүлэглэл байна” гэх мэтээр явуулсан. Үүний цаана том хулгай явах гээд байж.
Өмнө нь хил холбоолтын төмөр замын гэрээ гэж байсан бол одоо хятадын компаниудад 16 жил нүүрс зарах гэрээ болчихсон явж байна. Өмнөх технологиудтай адилхан нууцлалд оруулж байна. Өөр хүмүүс үзэж болохгүй болгосон байна.
Төмөр замын гэрээ байснаа яагаад нүүрс зарахгүй бол энэ гэрээг хийхгүй, хятадын сэргээгдэх эрчим хүчийг заавал дэмжүүлэх болоод явчихав.
Нөгөө талд нь бид боомтоо дэмжих заалт оруулсан ч тэр нь алга, нүүрс сорчлохгүй эгсэн заалт нь ч алга. 16 жил нүүрс зарж байгааг яагаад ингэж хөнгөлөлттэй, хямдралтай нөхцөлөөр өгч байгаа юм?
Сайд бас худлаа яриад байна л даа. Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөржмийн экспортыг дэмжих. Манайд ямар юмных нь сэргээгдэх эрчим хүчний экспорт байх вэ дээ. УИХ дээр тогтоол ярихад огт ийм асуудал байгаагүй.
Тиймээс би дараах найман зүйл дээр сайжруулахгүй бол үүнийг дэмжих бололцоогүй гэдгийг хэлье.
1-рт, Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээр гэж байсан бол гэрээний агуулгаа өөрчлөөд уурхайн хүчин чадал, нүүрсний худалдаа чухал мэт оруулжээ. Үүнийг өөрчлөх шаардлагатай!
2-рт, Хятадын “Чайна энержи”-тэй хамааралтай бүх компаниуд орж ирэхээр залат оруулжээ. Үүнийгээ хязгаарлах!
3-рт, УИХ-ын тогтоолын гол агуулга нь “хил холболтын гэрээ” л чухал байсан. Гэтэл нүүрсний гэрээ, уурхай чухал юм шиг болоод үүнийгээ хийхгүй бол төмөр замыг барихгүй болжээ. Үүнийгээ өөрчил!
4-рт, Нүүрсний үнийг уурхайн ам гэдэг байдлаар хийж болохгүй. Монгол компаниуд хийж чадах ажил шүү дээ. Гэтэл яагаад хятад компаниудад өгөөд бйана вэ?
5-рт, Хятадын сэргээгдэх эрчим хүчний компаниудын экспортыг дэмжинэ гэдэг заалтыг хасахгүй бол дэмжихгүй! Боомтоо сайжруулах, говийг усжуулах, цөлжилттэй тэмцэх гэх мэт заалтуудаа хасангуутаа хятадыг дэмжих заалт оруулжээ. УИХ-ын тогтоолд оруулсан заалтуудыг ингэж дураараа хасаж болохгүй!
6-рт, Нууцлалд оруулж болохгүй!
7-рт, Авлигатай холбоотой заалт оруулах хэрэгтэй! Авлига, ямар нэгэн улс төрийн хүчин зүйл нөлөөлж давуу тал оруулсан бол энэ гэрээг цуцлах хэрэгтэй! хэмээн өнгөрсөн 1-р сард “Чайна энержи”-тэй хийсэн гэрээний асуудлаар анхааруулж байжээ.
















