Ховд аймгийн Мянгад суманд газрын ховор элемент ашиглах эсэх асуудлаах Хяналтын сонсголыг өчигдөр зохион байгуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дараах асуулгыг тавьсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-Халзан бүргэтэйн сонсгол дээр танилцуулсан тоон мэдээллийг товчлон хүргэе.
Тэнд дан ховор элемент биш, уран байгаа. Тэр нь аймаар юм уу, боломжийн хэмжээнд юм уу, бодит мэдээллийг л өг! Тэгээд л шийднэ биз…
Нэг. Байгалийн цацраг идэвхжилт Монголын дундаж 0.2 мкз/ц. Хамгийн өндөр цэгүүд:
– Халзан бүргэтэй 1.6– Дархан уул аймагт 4.1– Мардай орчимд 4.8– Зөөвч овоо 6.3
Хоёр: Хүдэр буюу чулуунд агуулагдах Уран:
– Халзанбүргэтэй: 0.01%– Мардай: 0.10%– Зөөвч овоо: 0.02%
Гурав: Халзанбүргэтэйн хүдэр, баяжмал, хаягдалд агуулагдах Уран:
– Хүдэрт: 0.01%– Баяжмалд: 0.07%– Хаягдалд: 0.01% (0.009%)
Дөрөв. Доор байгаа цацраг идэвхтэй чулууг дээш гаргаж ирээд овоолохоор хортой юу үгүй юу, яаж саармагжуулдаг юм?
Үүнийг тодорхой хэлж өгөх хэрэгтэй!
Тухайлбал:– Байгалийн цацраг идэвхжилт хэд байвал хүнд хоргүй вэ?– Гаргаж ирээд ашигласны дараа үлдэх чулууны цацраг идэвхжилт хэд байх вэ?
Тав. Хүмүүсийг аргалах аргагүй. Тодорхой хариултыг өгөх хэрэгтэй!
Харин лицензийн маргаан, ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөөд ховор элементийн хөгжлийг булшлах хортой үр дагаварт хүргэж болохгүй!
















