45 мянган ААН, 704 мянган иргэн НДШ-ийн чөлөөлөлтөд хамрагдана

931

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үйл ажиллагаа нь доголдож орлого буурч байгаа боловч ажлын байраа хадгалж, нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь ирүүлсэн зарим ААН, байгууллагын ажил олгогч болон даатгуулагчийн төлөх НДШ-ийг 6 сараар чөлөөлөх, мөн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50-аас дээш хувиар буурсан ААН-ийн ажилчдад 200.000 төгрөгийн дэмжлэгийг 3 сарын хугацаанд олгох журмыг баталсан.

Журамд:  

-[Tweet “Төрийн болон орон нутгийн өмчит ААН-ээс  бусад ААН, Төрийн бус байгууллагуудыг зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлнө”]

-Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуулийг хамруулна

-Сайн дураар даатгал төлөгчийг хамруулна

-Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого 50-аас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН, байгууллагын ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Ажилтан болон ажил олгогчдыг НДШ төлөлтөөс хөнгөлөхдөө 2020 оны 1-3 дугаар сард төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүнгээс дундчилж төлснөөр тооцон дэвтэрт нь бичилт хийнэ. Сайн дураар даатгал төлөгчдийн бичилтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцно. Харин даатгуулагч үл зөвшөөрсөн тохиолдолд зөрүүг нэмж төлөн төлөлтөө өндөр дүнгээр бичүүлэх эрх нээлттэй үлдэж байна.

Урьдчилсан тооцооллоор тус хуулийн хэрэгжилтийг хангаснаар 45,3 мянган ажил олгогч, 704.6 мянган даатгуулагч буюу ажилтан албан хаагчид хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана. Үүнд улсын төсвөөс 940.6 тэрбум төгрөгийг НДШ-ийн чөлөөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулах ажээ. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here