“Гэрэгэ Тауэр”-ын эзэн Баттулга: Надаас 15 давхрыг авсан нь үнэн. Гэхдээ би улстөрд хутгалдмааргүй байна

1156

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагад орох үеэрээ маш ноцтой олон асуудлууд ярьсны нэг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний найруулагч ах Херо Б.Баатар нар “Гэрэгэ Тауэр”-ын 15 давхрыг дээрэмдэж авсан гэж мэдэгдсэн юм.

Ингэхдээ тухайн өмчийн эзнийг 7 хоног цагдан хориулж, хэрэг үүсгэнэ гэж шахаад мөнгө өгнө гэсэн зээлийн халхавчаар хэлэлцлээ хийсэн. Түүн дээрээ 1м2-ийг 3,5 саяар буюу хуучин байрны үнээр тооцуулж авсан. Ингээд 1-1,5 тэрбум төгрөгийг Херо энтертайнментаас саяын хаврын жагааслын үеэр шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нөгөө асуудал нь жагсаалын үеэр гарчихвал баларна гэж айгаад шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

Хуулийн байгууллагаас цагдан хорьсон  тухай би ярьж байна. Тэгээд тэр оффисыг тийм хямд үнээр авсан. Тэр хүн нь манай намын 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн гэж ярьсан юм.

Харин “Гэрэгэ Тауэр”-ын эзэн хэн бэ гэх асуулт олны дунд үүсээд байна. Олон нийт УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат эсвэл Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга асан О.Амартүвшинг гэж таамаглаж байгаа ч үнэн хэрэгтээ тэдний аль ч биш бөгөөд энэ эрхмүүдтэй бизнесийн хамтрагч байсан “Герман стандарт”-ын Баттулга гэх хүн юм.

Бид түүнтэй холбогдж, Херо Баатар нарт дарамтлуулж “Гэрэгэ Тауэр”-ын 15 давхараа өгч байсан эсэх талаар нь тодруулахад,

-Би “Гэрэгэ Тауэр”-ыг барих нь барьсан. 15 давхарыг Херо энтертаймент авсан. Гэхдээ би бизнесийн хүн бизнесээ улс төртэй хольж, хутгамааргүй байна. Надад ярих шаардлага байхгүй, гэсэн тайлбар хэллээ.

Харин уг асуудлаар өмгөөлөгч Б.Мэргэн “7 хоног биш 19 хоног хорьсон. Ганц оффис дээрэмдээд зогсоогүй. Одоо ч хэрэг нь шалгагдаж байгаа” хэмээн жиргэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here