Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр: Хэн нь худал, хэн нь үнэн ярьсан бэ?

401
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын “Лхагвын тойм” ярилцлагад өгсөн яриануудад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр бүх хэвлэлийн өмнө тайлбар хийсэн. Тэдний яриануудын зарим хэсгээс онцлон, эсрэгцүүлэв.
Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр №1
Б.Энхбаяр: 10 тэрбумын алдагдалтай гэрээг Д.Амарбаясгалан маш сайн мэдэж байсан. Тухайн үед Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байсан. Барим нь энэ байна/гэрээ үзүүлэв/
Д.Амарбаясгалан: Нүүрсний үнийн талаар УИХ дээр ямар ч асуудал яригдаагүй. Үнийн талаар гэрээ хийсэн Ц.Туваанаас асуух хэрэгтэй!
Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр №2
Б.Энхбаяр: Д.Амарбаясгалантай ижил нэртэй хүн рүү Б.Ганхуяг андуурч мессеж бичсэн. Тэр хүнийг дараа нь цагдаа нар хууль бусаар нэгжиж, айлган сүрдүүлсэн
Д.Амарбаясгалан: Надтай ижил нэртэй хүнийг андуурч шалгасан бол манай хууль хяналтынхны байгаа царай л тэр гэсэн үг
Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр №3
Б.Энхбаяр: “Админерал”-тай холбоотойгоор 35 сая долларын авлига авсан нь баримтаар үлдсэн байдаг.
Д.Амарбаясгалан: Би 30 байтугай 3 цент аваагүй. Миний түрийвч жижигхэн.
Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр №4
Б.Энхбаяр: Орчны бохирдлын Үндэсний хороог Д.Амарбаясгалан даргалж байхдаа Бортээгийн уурхайг “Админерал”-д өгөх протокол гаргасан. Энэ протокол дараа нь алга болсон!
Д.Амарбаясгалан: Протокол алга болсон бол би аймаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Тэгвэл намайг шалгуул л даа. Би Орчны бохирдлын Үндэсний хороог нэг л удаа даргалсан. Энэ үедээ Бортээгийн уурхайг “Админерал”-д өгөх тухай нэг ч протокол үйлдээгүй!

хариулах

Please enter your comment!
Please enter your name here