УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд:
-Маргаашийн МАН-ын бага хурал хууль засаглах уу, хулгайч засаглах уу гэдэг сонголт! Маргаашийн бага хурал бол Ардын нам 2027, 2028 онд ялах уу, ялагдах уу гэдэг сонголт. Хэрэв маргааш Д.Амарбаясгалан гэдэг хүнээр МАН даргаа сонговол МАН нүүрсний хулгайдын нам болно. Юу үнэн энэ үнэн.
Өнөөдөр энэ намын даргын төлөө өрсөлдөж байгаа өрсөлдөөн бол авлигын гэмт хэргээс зугтаж байгаа амь даатгал болж байна. Амь даатгал авч намын дарга, Ерөнхий сайд болж энэ бүх хэргээ дадлах гэж байна.
2012 онд МАН ялагдах үед Д.Амарбаясгалан хаяад АНУ руу зугтсан. Тэр үед Г.Занданшатар нь хүн амьтанд загнуулаад, намын байран дотор цалингаа тавьж чадахгүй нүдээ анивчаад л явж байсан. Энэ намын төлөө хэн байсан бэ гэдгийг намын бага хурлын гишүүд эргэж нэг тунгаах ёстой.
Д.Амарбаясгалан гэдэг хүн 8 жилийн турш МАН-ын ЕНБД хийсэн. Хөрөнгө орлогоо мэдүүлдэггүй атлаа төр засгийн шийдвэр, бүх тендер, бүх томилгоонд шууд оролцдог байсан. Хууль хяналтын бүх зүйлээс хол атал гар хөлөө шургуулж ажилладаг байсан. Өнөөдөр энэ бүх шунал нь хэтрээд Ерөнхий сайд, МАН-ын дарга болно гээд явж байна.
Энэ нүүрсний хулгай гэж яригдаж байхад би тухайн үед нь хэлж байсан юм “Энэ нүүрсний хулгай орон дотроос гарна аа” гэж. Тэр үед Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байсан.
Бүх өрсөлдөгч нартаа янз бүрийн нэр, хоч зүүж байгаад бүгдийг нь замаасаа зайлуулсан. 17 УИХ-ын гишүүнийг нэр дэвшүүлээгүй. Энэ бол нэг төрлийн эрх ашиг, ашиг сонирхолд нь саад болсон бүх хүнийг айлган сүрүүлж, хөөж явуулсан. Намайг бол өөрийнхөө зөвлөх Баянмөнх гэж залуугаар юм бичүүлж байгаад шалгуулсан. Шалгаж болох бүх төрлөөр шалгуулсан!
















