Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Цаашдаа [Tweet “нутгийн зүүн хагаст хур тунадас орж хүчтэй шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.”]
2020 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. [Tweet “Нутгийн төв хэсгээр бороо, нойтон цас орно.”] Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
[Tweet “УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно”]. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. 9-11 градус дулаан байна.

















