УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр/2025.09.25/ сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулахдаа хууль, шүүхийнхэн бусдын дохио, зангаагаар ажиллаж байгааг хэд хэдэн удаа онцолсон.
Ингэхдээ,
Та нар нэг зүйл дээр өөрсдөө дүгнэлт хийгээрэй. 2008 онд МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан С.Ганбаатар гишүүн дээр өнөөдөр 17 жилийн дараа гэнэт хэрэг үүсгээд, яллах гээд дайрч байна. 2013 онд Хуульзүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин гишүүн дээр бас асуудал үүсгээд найз нөхөд, бие төлөөлөгч, зөвлөхийг нь барьж хорилоо л гэж байна. 12 жилийн дараа…
Дахиад, надтай холбоотой хэрэг гэнэт үүсгэж гаргаж ирээд, 2004 онд танилцсан SBN телевизийн маркетингийн менежер байсан залуутай холбож байна. Би хэвлэлийн компани ажиллуулдаг байсан. Над дээр SBN телевизийн сурталчилгааны хуудас, тусгай дөрвөн дугаарын сонинг хийлгэх гэж над дээр ирж, танилцаж байсан л залуу.
Ийм байдлаар аль хэзээний зүйлүүдийг ийм цаг үед гаргаж ирж, барьж хорьж байна гэдэг бол яагаад ч хууль засаглаж байгаа хэлбэр биш. Үүний цаана өөр агуулга байна, гэсэн юм.
















