Хотын дарга Х.Нямбаатар Д.Амарбаясгаланд мэндчилгээ дэвшүүлжээ

187

МАН-ын Бага хурлаас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргаар сонгогогдсон хэмээн нэг хэсэг нь үзэж баяр хүргэж байгаа бол нөгөө хэсэг нь албан ёсоор сонгогдоогүй учир УИХ-ын дарга хийх чадамжгүй хэмээн үзэж байна.

Одоогийн байдлаар ХҮН нам, ИЗНН, БНН зэрэг намууд түүнд хандан мэндчилгээ дэвшүүлсэн бол Хотын дарга буюу Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар мөн мэндчилгээ илгээжээ. 

Мэндчилгээ:

Монгол Ардын Намын дарга Д.Амарбаясгалан Танаа,

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдааны Төлөөлөгчдийн итгэл, дэмжлэгийг хүлээн Монгол Ардын Намын даргаар сонгогдсон Танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Таныг намын байгууллагыг эрдэм шинжилгээ, бодлогын судалгаанд суурилсан мэргэжлийн институци болгох “Шинэ зууны Монгол Ардын Нам” шинэчлэлийн бодлогодоо тусгасан Төрийн бүтцийн шинэчлэл, хүн төвтэй хууль эрх зүйн орчин, татварын цогц реформ, нийгмийн даатгалын шинэчлэлийг бодитой ажил хэрэг болгохын зэрэгцээ Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Х.Нямбаатар гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here