МАН-ын Бага хурлаас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг намын даргаар сонгогогдсон хэмээн нэг хэсэг нь үзэж баяр хүргэж байгаа бол нөгөө хэсэг нь албан ёсоор сонгогдоогүй учир УИХ-ын дарга хийх чадамжгүй хэмээн үзэж байна.
Тухайлбал,
АРДЧИЛСАН НАМЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ, УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРЛЫН ШААРДЛАГА гаргажээ
-Эрх баригч МАН-ын даргын сонгуулиас үүдсэн зөрчил тэмцэл нь тус намын дотоод асуудал төдий бус, Монгол Улсын төрийн хямралын хэмжээнд хүрч улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой болсон тул Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хурлаас дараах шаардлагыг хүргүүлжээ.

Харин ХҮН нам “намынхаа гишүүд дэмжигчдийнхээ олонхийн дэмжлэг авч ялалт байгуулащсанд баяр хүргэе” гэжээ.

Мөн ИЗЗН “МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн саналыг авч, намын даргаар сонгогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье” гэжээ.

















