Г.Занданшатар: УИХ-ын дарга нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байсан

247

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ ”2025 оны 7 сарын 9-нд Эрдэнэс Тавантолгой ХХК-д онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалтын ажил эхлүүлж, нүүрсний хулгайтай тэмцсэн ажлынхаа үр дүнг та бүхэнд танилцуулж байна.

Бид эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгаатай тэмцэх ажлаа эхлүүлсэн. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход төсөв 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан байсан. Энэ бол зөвхөн нүүрсний буурснаас шалтгаалсан.

Би ажлаа аваад түүхэндээ анх удаа улсын төсвийг 2.2 наяд төгрөгөөр хэмнэсэн төсвийн тодотгол хийсэн. Өнөөдөр эдийн засаг сэргэсэн байгаа. Наймдугаар сарын дүнгээр эдийн засаг 5.7 хувь өссөн, валютын нөөц 5.7 тэрбум болж нэмэгдсэн. Энэ бүхэн бол тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм.

Тэнд явагдсан хяналт шалгалтын үр дүнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэр ил тод болсон. Бүгдийг нь баримт нотолгоотой нь АТГ-т шилжүүлсэн.

Нүүрс баяжуулах үйлдвэрийг 1 их наяд төгрөгөөр барьж байгуулахдаа яагаад 18 километрийн цаана байгуулсан бэ, энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийж байсныг онцгой дэглэм тогтоосноор 400 мянга болгон бууруулсан. Ийм хол зайд барьчхаад Бор тээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчихсан, тэр нь ашиглалтгүй. Тээвэр нь бүгд асар өндөр өртөгтэй. Мөн 280 тэрбум төгрөгөөр конвер барихаар байсан. Конвер барьж дуустал 1 их наяд төгрөгөөр үйлдвэр нь үр ашиггүй. Ийм л үрэлгэн замбараагүй байсан.

Нүүрсний хулгайг бүр мөсөн таслан зогсоохын тулд, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа орд газруудын үр ашгийг сайжруулах шаардлага гарсан. Ийм учраас Монгол Улсын төсөвтэй хамт эдийн засгийн эргэлтэнд ороогүй байгаа цорын ганц орд болох Тавантолгой ордын Бор тээгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тогтоол УИХ-д өргөн барьсан. Уг тогтоолыг өргөн баримагц УИХ-ын дарга нэр дэвшихгүй гэж байсан ч яаран сандран дэвших мэдэгдэл хийсэн.

Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэхэд нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан.

Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо гэв.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here