МАН-ын бүлгээсээ цаашлаад МАН-аасаа гарах хүртэл асуудал ярина!

198

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн Хяналтын хорооны шийдвэрийг МАН-ын гишүүнд эсэргүүцэн, мэдэгдэл хийлээ.

Бичлэг үзэх линк:

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-Өнөөдөр нийт Монголын ард түмний хувьд харамсалтай, хар өдөр гэдгийг та бүхэн санаж байгаа. Монгол ардын нам бол 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ард түмнийхээ төлөө ажилна, авилгатай тэмцэнэ энэ сонгуульд ард түмэн ялах уу, авилгачид ялах уу гэдгийг шийдэх сонгууль гэж уриалж ард түмний сонголтыг авч сонгогдсон. Гэвч өчигдөр орой МАН-ын хяналтын хороо хуралдаж Баттөмөрын Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргажээ.

Бидний хувьд авилгаас ангид байна гэж тунхагласан болохоос биш албан тушаалын төлөө арсалдан тэмцэлдэнэ гэж энэ сонгуулиар амлаагүй. Ард түмний амьдрал хүн байхад эрх барьж буй нам албан тушаалын төлөө ийм дүрэмгүй тоглолт хийж болохгүй.

Хяналтын ерөнхий хороо гаргасан шийдвэрээ эргэж харахгүй тохиолдолд бидний хувьд УИХ дах МАН-ын бүлгээсээ цаашлаад МАН-аасаа гарах хүртэл шаардлага тавина.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-МАН-ын хувьд 2024 оны сонгуульд авилгатай тэмцэх заалтуудыг маш тодорхой зааж өгсөн. Гэтэл өчигдөр хяналтын ерөнхий хорооны хурал дээр болсон үйл явцаас харахад тэнцвэргүй үйл явдлууд, ялангуай авилгатай холбоотой асуудлыг ярьсан хүн нь буруутаад байгаа юм. Энд 2 хүний асуудал яригдаж байгаа юм:

  1. Б.Энхбаяр гишүүний худал мэдээлэл өгсөн
  2. Д.Амарбаясгалан даргатай холбоотой асуудал

Энд 2 хүний асуудал байхад гэм буруугүй зарчим нь зөвхөн 1 хүнд үйлчлээд нөгөө хүнд нь үйлчилэхгүй байгаад маш их харамсаж байна.

Энэ шийдвэрийг маш олон мянган МАН-ын гишүүдийн санал гэж бодохгүй байна. Энэ санал МАН-ын хяналтын хороо эргэж хараачээ… Үгүй бол М.Бадамсүрэн гишүүний хэлдгээр МАН-ын бүлгээс гарах МАН-аас гарах арга хэмжээ авна.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

-Та бүхэн санаж байгаа байх өнгөрсөн 2024 онд хөгжлийн банкны сонсгол, нүүрсний хулгайн сонсгол гээд энэ сонсголыг тухайн үед Монгол улсын ХЗДХ-ын сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр гишүүн нийтэд дэлгэж энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа авилга, албан тушаал, хулгай зэрэг бугшсан асуудлыг ард түмэндээ мэдээллэх эрхийг хангаж нийгэмд дэлгэж тавьсан.

Энэ бол ХЗДХ-ын сайдынхаа хувьд МАН-ын мөрийн хөтөлбөр болон Монголын ард түмний хүсч байсан тэр шударга ёсыг тогтоох гэсэн энэ  алхамд би хувьд Б.Энхбаяр гишүүнийг маш сайн манлайлан ажилсан гэж боддог.

МАН-ын хяналтын хороо 1 талыг барьсан шийдвэр гаргасан.

Ямар шалтгаанаар хөөж байгаагаа тайлбарлах хэрэгтэй. Өнөөдөр энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа нүүрсний хулгайг ил болгосноороо хөөгдөнө гэдэг нь байж боломгүй асуудал.

УИХ-ын гишүүн Б.Заяабал:

-Өнөөдөр МАН үндсэн дүрмээ зөрчиж байгаа нь миний хувьд харамсалтай байна. Монголын ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож буй энэ үед Монгол төрийг авч явж байгаа намын хувьд эвлэлдэн нэгдэж цаашаагаа илүү сайжраад явах ёстой. Гэтэл өнөөдөр МАН-ын хяналтын хороо хуралдаж мэдээлэл өгсөн ярилцлага өгсөн гишүүнийг намаас хөөсөнтой холбоотой нам доторх хагарлын үүд хаалгыг нилээн хүчтэй нээлээ гэж үзэж байна. Гаргасан бодлого, дүрэм журамдаа нийцэж ажилламаар байна.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-МАН-ын Хяналтын хороо 2 хүний хоорондын асуудлыг намын асуудал болгож Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөсөн шийдвэр гаргасан байна. Энэ нь хүний эрхийг зөрчиж буй асуудал байна. Хүн үзэл бодлын хувьд ялгаатай байснаараа намаас хөөгдөж байгаа нь буруу гэж үзэж байна.

Хяналтын хороо энэ шийдвэрээ эргэж харна уу.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

-Өөрийнхөө байр суурийг илэрхийлж, нийгэмд байгаа шударга бус асуудлыг ил гаргаж тавьсны төлөө намаасаа хөөж байгаа нь энэ хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ шийдвэрийг МАН-ын 300,000 гаруй гишүүний шийдвэр гэж харахгүй байна.

Намын үндсэн 3 зарчим байдаг:

-Шударга ёс

-Эрх тэгш байдал

-Эв нэгдэл гэсэн зарчмыг хангаж явахыг хяналтын ерөний хороо шаардах ёстой.

Гэтэл шударга ёсыг шаардаж дуугарсан гишүүндээ хариуцлага тооцоод явж байна гэдэг нь энэ нам шударга үнэнийг хэлэх дуу хоолойг хааж байгаа хэрэг. Энэ нь намын асуудал бус Монгол улсын эрх ашиг болохоор энэ мэдэгдлийг хийж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here