Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд малчдаас ноолуур бэлтгэх ажил орон даяар эхэлжээ. Тэд [Tweet “өчигдөр/2020.04.19/-өөс Дорнод аймагт ноолуурыг 105 мянгаар авч эхэлсэн байна.”]Дорнод аймаг 2,6 сая толгой мал бүхий 5400 орчим малчин өрхтэй, 790 мянга орчим ямаанаас 235,9 тонн ноолуур бэлтгэх боломжтой юм байна.
Энэ удаагийн ноолуур бэлтгэх ажилд малчин, сумын Хөдөө аж ахуйн тасаг, арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа юм.
[Tweet “Ноолуурын мөнгийг малчдын дансанд шууд хийнэ”]
Өөрөөр хэлбэл ХХААХҮЯ-тай бодлогын гэрээ байгуулсан, банкны шалгуурыг хангаж зээлд хамрагдсан аж ахуйн нэгж нь дээрх баримтуудыг бүрдүүлэн сумын ХААТ-ийн мэргэжилтнээр тулган баталгаажуулж, баталгаажуулсан баримтын бүрдлийг зээлдүүлэгч банкинд хүргэснээр ноолуурын төлбөрийг малчдын дансанд шилжүүлэх юм.