2020.04.18,19-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 349 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Түүний 242 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
[Tweet “Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.”]Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
- Мөргөлдөх хэлбэрээр-4 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.04.18-ны шөнийн 23 цаг 40 минутын орчим ЧД-ийн 17-р хороо Чингэлтэй замд Hyundai Sonota-5 маркийн Б жолоочтой автомашин сурагчийн гудамжин дахь тоот хашаа, гэрийг мөргөж, гэрт байсан 74 настай, эмэгтэй Т-гийн амь насыг хохироосон хэргийг шалгаж байна. [Tweet “Жолооч Б нь осол гаргах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.”] /драгер-1,81%/
2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэгдсэн Ноцтой зам тээврийн осол, хэргүүд:
2020.04.17-ны өдрийн 15 цаг 15 минутын орчим ХУД-ийн 14-р хороо Тууш зам, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын явах замд Yamaha YZF-R6 маркийн мотоцикд онхолдож, жолооч 36 настай, эрэгтэй Л-гийн амь нас хохирсон,
2020.04.17-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим Говь-Алтай аймгийн Дарив сумын 1-р байгийн нутаг “Хүрэн толгой” гэх газар асфальтан замд Toyota Prado-120 маркийн Т жолоочтой автомашин онхолдож, зорчигч 29 настай, эрэгтэй Д, 23 настай, эмэгтэй А-гийн амь насыг хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.