Засгийн газрын 55-р тогтоол гаргаж АМНАТ буюу Ашигт малтмалын нөөц ашигласны татвараас олох байсан 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан гэж Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг мэдэгдээд байгаа юм. Харин УУЭБ-ийн сайд Г.Дамдинням няцааж тайлбар хийсэн. Г.Дамдиннямын тайлбарыг унших бол энд дарна уу.
Тэгвэл уул уурхайн салбарынхнаас “Энержи ресурс” компанийн захирал Г.Батцэнгэл мөн дараах тайлбарыг бичжээ.
Тэрээр,
-Уул уурхайн биржээр хамгийн өндөр, тоо хэжээний борлуулалтыг төрийн өмчийн компаниуд гүйцэтгэдэг, экспортын тээврийн квотыг мөн тэгж олгдог. Уул уурхайн биржээр арилжаалсан нүүрс, жонш, төмрийн хүдрийн АМНАТ-ыг биржийн арилжааны үнээр тооцож байхаар аль өмнөх ЗГ-ийн тогтоол шийдвэр гарч, харин үүнийгээ өргөтгөөд ижил төрлийн бүтэгдэхүүнийхээ 25%-аас багагүй хувийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд биржийн арилжааны үнээр тооцож байх тухай тогтоол гаргажээ.
Монгол Улс АМНАТ тооцож авах жишиг үнэ тогтоохдоо өөрийн мэдлийн уул уурхайн биржийн мэдээллийн эх үүсвэрт итгэхгүй, харин урд хөршийн вебсайтад итгэх нь илүү зөв гэж үү?
Цаашлаад Эрдэнэс Тавантолгой хийсвэр өндөр үнээс АМНАТ тооцож төлж байсан гэдэг нь эцсийн дүндээ 1072-ын ногдол ашиг, иргэдийн гар дээр очих мөнгө л багасаж, эсрэгээрээ улс төрчид найрлах төсөв л томроод байна.
Харин яг манай компанийн хувьд энэ шийдвэр нь цуцлагдах юм бол эсрэгээрээ илүү ашигтай байна. Яг одоогийн байдлаар биржээр арилжаалсан үнэ нь SXCoal-ын эх үүсвэрээс тооцолдог жишиг үнээсээ илүү гараад, компани төлөх АМНАТ бас дагаад илүү гарахаар байгаа юм, гэжээ.

















