Эрдэнэс тавантолгой компани 66,7 тэрбумын тендерт хуурамч баримт бүрдүүлж, хахууль өгсөн байж болзошгүй компанийг сонгон шалгаруулсан баримт

394

Рекорд сурвалжилга: Эрдэнэс тавантолгой компани 66,7 тэрбумын тендерт хуурамч баримт бүрдүүлж, хахууль өгсөн байж болзошгүй компанийг сонгон шалгаруулсан баримт!

ЭТТ өнгөрсөн 6-р сард автосомасвалын дугуй нийлүүлэх 66,7 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Уг тендерт 6 ААН нэгж өрсөлдсөн боловч хамгийн өндөр дүнтэй, гэхдээ хуурамч биичг баримт бүрдүүлсэн Элит рийч зи зи Ай гэх компанийг сонгон шалгаруулж тендерийн хуулиа зөрчсөн талаар Рекорд сурвалжилга энэ удаа хүргэнэ.

Сони: ЭТТ компанийн автосомасвалийн дугуй нийлүүлэх тендерийг өнгөрсөн 06-р сарын 04-ний өдөр 2 багц 66,7 тэрбумаар зарлажээ.

1-р багц нь 22 тэрбум 236 сая төгрөг бол

2-р багц нь 45 тэрбум 553 сая төгрөг.

Эндээс 2 дахь багц цуюу 22,2 тэрбумын тендерт гомдол гарч түр түдгэлзсэн бол эхний багцын сонгон шалгаруулалтыг хууль бусаар сонгон шалгаруулжээ.

Чухам яагаад хууль бусаар сонгон шалгаруулалт хийж, 4 тэрбумын хахууль авсан байж болзошгүй вэ гэх ноцтой баримтуудаг одоо танд үзүүлье.

ЗӨРЧИЛ-1:  Тендерийн тухай хуулиар хамгийн бага үнийн дүн ирүүлсэн компанийг шалгаруулах ёстой ч хамгийн өндөр дүнтэй компанийг сонгон шалгаруулжээ!

Автосомасвалын дугуй нийлүүлэх тендерт

Эйч Эл Кэй Эм Эн компани 41,9 тэрбум

Beijing Zhanye Technology Development Co.,Ltd компани 39,9 тэрбум

Элит рийч Зи Зи Ай 44,5 тэрбумын үнийн дүн санал болгосон байна.

Эндээс хамгийн өндөр үнийн дүн санал болгосон буюу 44,5 тэрбумынэ үнийн дүн санал болгосон Элит рийч Зи Зи Ай компанийг сонгон шалгаруулжээ.

Синх: Н.Цэрэнсамбуу ЭТТ компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга

ЗӨРЧИЛ-2:  Баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, хуурамчаар бичиг баримтаа бүрдүүлснийг үл тоон сонгон шалгаруулжээ!

1рт,

Элит рийч зи зи Ай гэх компани нь Open datalab дээрх нээлттэй мэдээлэл дээр 2022.08.12-нд үүсгэн байгуулагдсан гэх боловч 2021 онд үүсэн байгулагдахаасаа өмнө Оюутолгой компанид ижил төрлийн бараа буюу дугуй нийлүүлж байсан хэмээн хуурамчаар материалаа бүрдүүлжээ.Үзэгч таны харж байгаачлан Элит рийч зи зи Ай компани Оюутолгой компанитай тооцоо нийлсэн акт үйлдсэн гэх бичиг баримт нь энэ. Энд 2022 онд үүсгэн байгуулагдсан гэх тус компани

Даруй үүсгэн байгуулагдахаасаа жилийн өмнө буюу 2021.11.30-нд 2 ширхэг

Үүсгэн байгуулагдахаасаа 4 сарын өмнө буюу 2022.04.30 онд 12 ширхэг дугуйг Оюутолгой компанид нийлүүлсэн хэмээн хуурамчаар бичиг баримт үйлджээ.

Гэвч ЭТТ-ийн ХААГ-ын дарга нь энэхүү хуурамчаар үйлдсэн баримт нь бидэнд алга хэмээн хээв нэг худал ярьж сууна.

Синх: Н.Цэрэнсамбуу ЭТТ компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга

Бид уг материалыг оролцогч этгээдийн тендер сонгон шалгаруулалтад өгсөн материалаас бүрэн эхээр нь татаж авсан учир тэд уг материадыг хараагүй байх ямар ч үндэслэлгүй юм.

 

2-рт, Гаалийн албан бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэн баримт бичигт хавсаргажээ!

Элит рийч зи зи Ай компани Гаалийн бүрдүүлэлтийн бичиг дээрээ 2023.01-2025.07 сарын хооронд Оюутолгой,Tyraman, Моннис майнинг, Хишиг арвин гэх мэт компаниудад ижил төрлийн дугуй нийлүүлж байсан хэмээн хуурамч материал бүрдүүлжээ.

Учир нь бид өөрсдийн эх сурвалжаараа гаалийн мэдээллийг шүүж үзэхэд тус компани энэ хугацаанд гаалиар нэг ширхэг ч дугуй оруулж ирээгүй байна.

Харамсалтай нь ЭТТ ХААГ-ын дарга нь энэхүү баримт бичгийг хууль бус эсэхийг бид мэдэхгүй хэмээн мэлэзж сууна.

Синх: Н.Цэрэнсамбуу ЭТТ компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга

 

ЗӨРЧИЛ-3: Татварын тайлан хавсаргаагүй!

Элит рийч зи зи Ай компани тендер сонгон шалгаруулалтын хамгийн чухал материалуудын нэг болох Татварын тайланг тенперийн материалдаа огт хавсаргаагүй байхад тус компанийг сонгон шалгаруулж маш ноцтой хууль зөрчжээ.

Элит рийч зи зи Ай гэх компани нь хэрэв гаалиар 12 тэрбумын өртөг бүхий дугуйг 2023-2025 оны хооронд оруулж ирсэн юм бол багадаа 120 сая төгрөгийг татварт тушаах ёстой. Гэвч тендерийн материалдаа татварын тайланг огт ирүүлээгүй байгаа нь маш ноцтой зөрчил юм.

Гэвч ХААГ-ын дарга нь бид тайланг нь өөрсдөө татаад авчихдаг. Татварын өргүй бол сонгон шалгаруулалтад тэнцэнэ хэмээн ярьж сууна.

Синх: Н.Цэрэнсамбуу ЭТТ компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга

 

ЗӨРЧИЛ-4: Хууль бусаар баримт бичгийн бүрдүүлэлт хийсэн тус компани үнийн дүнгийн 10 хувь буюу 4,5 тэрбумыг тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсгийнхэнд өгсөн үү!

Бидэнд мэдээлэл өгсөн иргэний хувьд тендер сонгон шалгаруулагчид хэнийг тендерт оролцуулахаа хахуулиар шийддэг бөгөөд хэрэв шалгарахыг хүсвэл тендерийн үнийн дүнгийн 10 хувийг урьдчилж өгөхийг шаарддаг байна.

Яг энэ дагуу 45,5 тэрбумын тендерт ялсан тус компани тендер сонгон шалгаруулагчдад урьдчилгаа болох 4,5 тэрбумыг өгсөн учир бусад компаниудыг хасаж, Элит рийч зи зи Ай гэх компанийг шалгаруулсан байж болзошгүй талаар бидэнд мэдээлсэн юм.

Синх: Н.Цэрэнсамбуу ЭТТ компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга

Бид хахууль өгч, уг тендер ялсан байж болзошгүй Элит рийч зи зи ай гэх компаниатй холбогдож тайлбар авахаах 3 ч дугаарт залагсан боловч эрх нь дууссан, ашиглагддагүй дугаарууд байгаа нь энэ компани үйл ажиллагаа явуулдаг эсэхэд ч эргэлзэхэд хүргэж байна.

Синх: Утсаар холбогдож байгаа хөтлөлт…

Ийнхүү  үйл ажиллагаа явуудлаг эсэх нь эргэлзээтэй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тус компани хууль зөрчсөн эсэх нь тогтоогдвол хар жагсаалтад оруулж, тендерт оролцох эрхийг хасах зохицуулалттайг хэлж байна.

Мөн Авлига өгсөн авсан нь тогтоогдвол авлигын тухай хуулиар ял авах нөхцөл үүсэх юм…

Бичлэг үзэх:

хариулах

Please enter your comment!
Please enter your name here