Сангийн сайд Б.Жавхлангийн яриаг үзэх линк:
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 5,8 тэрбум байна. Олон улсын зээлжичх зэрэглэлийг B+ тогтвортой буюу өнгөрсөн жилийнхтэй ижил гэсэн дүн гаргасан.
Хятадын зээлжих зэрэглэл нэг нэгжээр унасан байхад манайхыг хэвээр хадгалсан. Энэ бол факт. Бид өөрсдөө хэлээд байгаа юм биш. Олон улсад ингэж дүгнэж байна.
Монгол Улсын эдийн засгийн асуудлаар хэн дуртай нь гарч ирээд зоргоороо ярьж болохгүй.
Бид төсвөө аль хэдийн өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцэхгүй байна. Энэ долоо хоногт ажилдаа ороод хэлэлцээсэй гэж хүсэж байна. 10 сар гарчихаад байхад төсвийн 2-р хэлэлцүүлгээ хийж амжаагүй байна гэдэг маш эрсдэлтэй байдалд орж байна. Ажил хэргийн шүүмжлэл байж болно. Гэтэл холоос ингээд шүүмжлээд байж болохгүй.
Энэ валютын нөөцийн тооцоо судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг. Энэ чинь УИХ-ын харьяа байгууллага. Засгийн газар зохиож яриад байгаа юм биш.
Төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн явж байна. П.Сайнзориг гишүүн төрд олон жил ажилласан хүн. Юу ярьж байгаагаа хамгийн сайн мэдэж байх ёстой хүн.
















