Сангийн сайд асан С.Баярцогт:
-АН бол Монголын парламентын ардчиллын тулгуур багана. Өнгөрсөн түүхээ аваад үзвэл бидэнд алдсан, оносон зүйл зөндөө бий. Ардын намын энэ хямралыг бид зөндөө давж туулсан. Энэ нөхцөлд улс орны эрх ашгийг өмнөө тавиад, асуудалд яаж хандах вэ гэдэг талаар бид ярилцлаа. Биднийг ухаантай гэж уриагүй байх. Зөндөө их алдсан учраас алдаан дээрээ суралцсан байх гэж үзээд цуглуулсан байх.
Одоогийн байдлаар УИХ-д олонх нь АН болж байна. Яагаад гэвэл МАН хоёр хуваагдаад аль нь ч олонхи болж чадахгүй байна. АН-ын оролцоогүйгээр юу ч шийдэж чадахгүй байдалд байна.
Би энэ хямралыг 09-р сарын 12-нд хэлж байсан. Жоомоо алах гээд гэрээ шатаав аа гэж. Энэ зовлонг бид үзээд гарсан. Хэн ч хождоггүй. Нийт дүндээ улс орон, ард түмэн л хохирдог. Тиймээс энэ асуудалд маш их ухаан зарах ёстой.
Асуудал юунаас үүдэг вэ гэхээр бүх зөрчил том мөнгөнөөс л болдог.
Улс дефольт боллоо, цалин тэтгэврээ тавьж чадахгүйд хүрлээ гэх мэт сурталчилгааг эрх баригч намаас явуулж байна гэдэг эх орноо хайрлахгүй байна гэсэн үг. Үүний хор уршиг маш их удаж арилдаг.
Өнөөдөр ямар өдөр гэдийг та нар мэдэж байгаа юу? Оюутолгойн гэрээ зурсны 16 жилийн ойн өдөр. Монголыг тэжээж байгаа хамгийн том гэрээ зурсан өдөр. Гэтэл хэн ч үүнийг ярихгүй байна.
Энэ дахиад 70 жил үргэлжлэх гэрээ. Асуудал байгаа. Гэхдээ үүнийг засах ёстой. Гэтэл өнөөдөр зөвхөн сандал суудлын хэрүүл ярьж байна. УИХ-аа унагана, Засгийн газраа унагах тухай л ярьж байна. Энэ нь Үндсэн хуулийн хямрал болбол монголын түүхэнд огт байгаагүй УИХ тарах байдалд хүргэж мэднэ.
Засгийн газар анх 1998 онд огцорсон. Түүнээс хойш Засгийн газар огцрохыг хэн ч тоохоо больсон. Хэрэв Парламент нэг удаа тарвал монголд төвшин төр байхгүй болох эрсдэлтэй болно. Үүнийг парламентад суугаа 126 гишүүн ухаарах ёстой.
Оюутолгойн зээлийн хүүг бууруулахад 100 хоног үлдлээ. Үүн дээр Засгийн газар хэр ажиллаж байна гэж харж байна?
-Би сэтгэл хангалуун бус байна. Яагаад гэвэл 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу тохирсон юм. Нэг тал нь хөвдөг, нөгөө тал нь тодорхой тоогоор байх томъёотой.
2009 онд Америкийн хэрэглээний индекс дээр нэмэх нь 9,9 хувийн хүүгээр тохирсон. Харин энэ хүүг удаан хугацаанд хадгалах нь буруу гэдгийг бид ойлгоод 2011 онд хэлэлцээр хийгээд 7 хувь болгож бууруулсан. 7 жил тутамд хүүгээ эргэж хардаг болъё гэж тохирсон. Гэтэл 2018 онд эрх барьж байсан МАН үүнийг ашиглаагүй. Одоо дахиад 2025 он.Одоо 100 хоног үлдсэн гэж байна. Дахиад ашиглаж чадахгүй болох дээрээ тулж байна.
Уул уурхайн цикль гэж байдаг. 7-15 жилд өсөж, урууддаг. Тиймээс бид хүүгээ 7 жил тутамд өөрчлөх зохицуулалт тусгаж байсан. Бас нэг хэцүү зүйл нь монголд төрийн ой санамж гэдэг зүйл дутаад байгаа учраас бие бие рүүгээ буруугаа чихэхээс биш аль нам засаглахаас үл шалтгаалаад 2011 онд хийсэн нэмэлт гэрээний дагуу манайх гэрээгээ цаашид шинэчлээд явах ёстой.
Дараагийн асуудал нь Лодонгийн арбитериын шүүх сая хуралдсан. Тэр бол маш том толгойны өвчин. Алив бизнесийн хэлэлцээр хийхэд маргаантай зүйл дандаа гардаг. Энэ маргааныг хоёр та хэлэлцээд шийдээд л явах ёстой.
Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш татварын аргачлал дээр хоёр тал тохирч чадахгүй яваад байгаа. Татварын аргачлалын зөрүүнээс үүссэн алдагдал гэж үзээд байгаа зүйл 2010 оноос хойш явсан. Арбитераар шийдэхийн давуу, сул талд гэж байгаа. Монголын талд ашигтай ч байж мэднэ, ашиггүй ч шийдэж болно. Гэтэл энэ нь 70, 100 жил үргэлжилнэ. Харин түүнээс илүү хоёр тал ширээний ард суугаад шийдэх нь хамгийн зөв гарц. Би Оюутолгойн гэрээг хариуцаж хийж байсан хүний хувьд хоёр тал ширээний ард сууж шийдээч гэж хэлмээр байгаа юм.
Оюутолгой, “Онтрэ” хоёр 2009 онд хэлэлцээр хийж байсан. 20 хувийн ашгийг “Онтрэ”, 80 хувийг Оюутолгой авах. Гэхдээ “Онтрэ”-ийн талбай руу ороогүй байгаа учраас одоо энэ хэлэлцээрийг түргэн ярьж, “Онтрэ” руу орох ёстой.
Өнөөдөр энэ асуудлыг парламентын зарим гишүүд яриад байгаа боловч цэвэр популизм хийж байна.
Бид 2009 онд гэрээ хийчихээд хоёр жидийн дараа буюу 2011 онд өөрчлөх ёстойгоо өөрчлөөд, шинэчлэхээ шинэчлэх ётсой юм байна гэж ойлгоод гэрээгээ өөрчилж байсан. Гэтэл өнөөдрийн Засгийн газар гэрээг шинэчлэх талаар юу ч хийхгүй байгаа нь харамсалтай байна.
Оюутолгойн гэрээ хувь хүний гэрээ биш. Монгол Улсын гэрээ. Монгол Улсын Засгийн газар урт хугацаандаа үүнийхээ төлөө байнга ажиллаж байх ёстой. Гэрээ бол хоёр талд харилцан ашигтай байх ёстой. Энэ бол үлгэр жишээ гэрээ. Үүнийг цааш сайн явуулж байж дахиад гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ.
МАН-ын хагарал руу АН-ынхан орж, дагаж хуваагдаад байна уу?
-Манай намынхан МАН-ын хагарлыг дагаж хагараагүй гэж бодож байна. Манай намын дарга маш шуурхай арга хэмжээ аваад, улс төрийн зөвлөлийн шийдвэр маш тодорхой гаргасан. Парламентын дарга асуудлаа шийдтэл хурлыг удирдаж блоохгүй.
АН Засагт хамтрах эсэх дээр та ямар байр суурьтай байна?
-Тодорхой асуудлуудыг нөхцөл байдал нь тулсан үед тайлбарлах ёстой. Яагаад гэвэл миний хувьд таван Засгийн газарт ажилласан. Дандаа хамтарсан Засгийн газар байсан. Харин хамтрал нь зөвхөн албан тушаалын төлөө юм уу, асуудал шийдэх юм уу гэдгээс хамаарах ёстой.
Таныг АН-ын ЕНБД-аар ажиллаач гэж урьсан эгж сонссон?
-Тийм зүйл яригдаагүй.
















