Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх: Сайхан намар орой байвч унтаад сэрэхэд хахир хэцүү өвөл ирдэг тайгын л араншин

467
Их тайгын гүнд гэнэтийн цас орж өвөл эхэлсэн талаар Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмрщөрсүх цас дүнхийтэл орсон зураг нийтэлжээ.
Тэрээр,
Өвөл нэг шөнө л ирдэг. Газар хөлдлөө дөө. Сайхан намар орой байвч унтаад сэрэхэд хахир хэцүү өвөл ирдэг тайгын л араншин. Таашгүй бас хориглох боломжгүй хүссэн ч, эс хүссэн ч хүлээж авлаа чамайгаа, олон жил дасан нөхөрлөлөө.
Байгаль хамгаалагчдын хувьд цасан дээрхи мөр бол нуушгүй гоё мэдээлэл, сайн тал нь. Хэцүү нь сар жил урт, шөнө хээр амьдрах нь бас чанга амьдрал эхэллээ. Сайхан өвөлд би дуртай, гэжээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here