УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшиж тус намд нэг суудал авчирсан. Гэвч намын даргатайгаа зөрчилтэй байдгийн улмаас МАХН түүнийг 2017 онд намаас хөөж байгаагаа мэдэгдэж байсан юм.
О.Баасанхүү: Би аль намд орохоо ирэх Лхагва гарагт шийднэ
[Tweet “УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр/2020.04.20/ МАХН-аас албан ёсоор гарч байгаагээ мэдэгдэж, өргөдлөө намын дарга Н.Энхбаярт өнөөдөр өгчээ.”] Ингэснээр тэрээр улс төрийн сонголт хийх шаардлагатай болж байна. Өөрийнх нь хэлснээр “Үнэн ба Зөв” намаас эхлээд хэд хэдэн нам намдаа орохыг санал болгосон ч хаашаа орохоо хараахан шийдээгүй аж. Харин ирэх Лхагва гарагт аль намд орохоо эцсийн байдлаар шийдэх гэнэ.