О.Баасанхүү: АН-ын гишүүд УИХ-ын дарга Д. Амарбаясгалангаар удирдуулах ёсгүй гэж байна

300

МАН-ын зарим гишүүд Засгийн газраа огцруулах, нөгөө тал нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түдгэлзээд шалгуулах хоёр өөр албан бичигт гарын үсгээ зурж, нэгдээд байна. Уг асуудалд хуульч О.Баасанхүү хуулийн тайлбар хийлээ.

Бичлэг үзэх:

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү:

-УИХ-ын тухай хуулинд УИХ-ын дарга нь УИХ-ыг зохион байгуулах чиг үүрэгтэй байдаг. Өмнө нь М.Энхболдыг УИХ-ын дарга байхад нь огцруулахдаа  “УИХ-ын нийт гишүүдийн 50-аас дээш хувь нь хуралдаан даргалуулахыг хүсэхгүй байна” гэдэг асуудал үүссэн. Хэрэв ийм хүсэлтэй байгаа юм бол хууль санаачил гээд Х.Баттулга тэр хуулийг нь санаачлаад тэр хуулиар нь М.Энхболдыг огцруулж байсан.

Тэр үед ямар үндэслэл гаргаж байсан бэ гэхээр, огруулах үндэслэл байгаа бол огцруулж болно. Огцруулахгүй ч байж бас болно.

Тиймээс энэ удаад ёсзүй талаасаа шаардлага өгөөд, шаардлагыг биелүүлэхгүй бол хуралдаанаа даргалуулахгүй гэж үзэж байгаа учир түдгэлзүүлэх ёстой.

АН-ын хувьд 42 гишүүнтэй 42-уулаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаар удирдуулах ёсгүй, энэ хүн шалгуулсны дараа удирдуулна гэдэг намын бүлгийн шийдвэр гарсан. Тэгэхээр АН-ын 42 дээр нэмэх гээд цааш гишүүд нэмэгдээд явах бололтой.

УИХ-ийн 20 орчим гишүүнийг эргүүлэн татахаар улсын прокоруроос нэр орж ирэх гэж байгаа шуум дуулдсан. Яагаад гэвэл 20 гишүүнийг татлаа гэхэд цаана нь 100 гишүүн гээд хангалттай их хурал үйл ажиллагаа явуулах боломжтой. Харамсалтай нь тэр процесс явах гэхээр хэрэгт хамаарал бүхий этгээдүүд нь энэ дуулианыг далимдуулж замхаруулах үйл ажиллагаа хийгдээд байна уу гэж би хардаж байна.

Засгийн газрыг огцруулах талаар?

-Таалагдахгүй бол огцруулна гэдэг хуулийн үндэслэл байхгүй. Зарим нэг нь сэтгэцийн өвчтэй юм шиг юм яриад байна. “Саарал ордны асуудлыг Төрийн ордонд оруулаад ирлээ” тэр нь надад таалагдахгүй байгаа учраас би Засгийн газрыг огцруулах гэж байна гэж ярьж байна. Ийм үндэслэл бодож явч байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавина. Хэдийгээр нийт гишүүдийн 2/3 нь гарын үсэг зурж, огцруулна гэж байгаа ч гэсэн ‘Үндэслэл бүхий байвал” л гэж байгаа. Засгийн газрыг огцруулах үндэслэл болохгүй бол Хориг тавина.

Гэтэл 100 хоногийн дараа Засгийн газрыг  огцруулна гэж ярьж байгаа нь улс төр л харагдаад байгаа юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here