Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна

662

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

[Tweet “Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.”]

2020 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, [Tweet “зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орно.”]Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндий, Хүрэн бэлчир орчим,  Өмнөговийн нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 градус,  Монгол Алтайн нуруу болон Олон нууруудын хөндийгөөр 11-16 градус дулаан, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар  2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 1 градус дулаан байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here