Ноолуур бэлтгэх ажилд малчин, сумын Хөдөө аж ахуйн тасаг, арилжааны банкууд хамтран ажиллаж байна. Ноолуур бэлтгэлд зориулсан зээлийн санхүүжилтийг зарцуулахад малчидтай Ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ноолуур худалдан авсан Санхүүгийн баримтаа үйлдэн, Ноолуур бэлтгэн нийлүүлсэн малчдын жагсаалтыг хөтөлж жагсаалтын дагуу санхүүжилт шууд малчдын данс руу шилжих юм.
Аймаг, бүсийн газар зүйн байршил, цаг агаар, ноолуур бэлтгэлийн хугацаа, ямааны үүлдэр угсаа зэргийн ялгаатай байдлаас шалтгаалан ноолуурын өнгө, чанар өөр өөр байдаг. Дорнод аймагт дунджаар 105 мянган төгрөгөөр ноолуураа нийлүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаа ажээ.
[Tweet “Дорнодоос гадна Сүхбаатар, Хэнтий аймгуудад -105.000 төгрөг, Архангай, Хөвсгөл аймагт – 90.000 төгрөгөөр худалдаж авна.”] Харин [Tweet “Өмнөговь аймагт – 80.000 төгрөг, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад – 75.000 төгрөгөөр”]худалдаж авах үнэ тогтоогоод байгаа бол бусад 12 аймгаас 85 мянган төгрөгөөр худалдаж авахаар тогтоожээ.