УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар 10 тэрбумын алдагдалтай байж болзошгүй “Харбины гэрээ”-г хянан шалгах Түр хороо байгуулахаар албан бичиг өгсөн ч тэднээс өрсөж Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө албан бланк дээр “Стратегийн ордуудыг шалгах” Түр хороо байгуулах албан бичиг өгсөн байдаг. Ингэснээр УИХ-ын гшиүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын Түр хороо байгуулагдах боломжгүй нөхцөл үүсээд байгаа юм. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.
УИХ-ын Ж.Баярмаа:
Бичлэг үзэх линк
-Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрийнхөө бланк нь дээр аль эрт гарын үсэг зуруулаад өмнөх нэг дэх өдөр өгцөн байна. Тэрийг нь бид нар сая пүрэв гарагт мэдсэн. Ингэснээр Харбины гэрээг хянаж шалгах боломжгүй болж байна гэсэн үг. Нэг чуулганаар хоёроос илүү түр хороо байгуулах боломжгүй. Өмнө нь О.Батнайрамдал гишүүний Оюутолгойн Түр хороо байгуулагдсан байгаа.
Өөрийх нь хийсэн гэрээг өөр хүмүүс шалгах гээд гарын үсэг цуглуулаад явж байх хооронд өөрийнхөө хийсэн, нууцад авсан гэрээнүүдээ өөрөө шалгах гээд гарын үсэг зуруулаад Түр хороо байгуулжээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн сүүлийн таван жил Засгийн газрыг тэргүүлсэн хүн шүү дээ. Өөрийнхөө хийсэн ажлаа шалгах Түр хороо байгуулах гээд өгснийг нь Пүрэв гарагт мэдсэн.
Д.Ганбат гишүүн бид 2-ын Түр хороо байгуулах албан бичигт гарын үсэг зурна гэсэн гишүүд зарим цааргалаад, зарим нь дарамт шахалт ирээд байна гэсээр байгаад жаахан удааширсан юм. Одоо бодоход, манай гарын үсгийг бүрдүүлэхгүй удааж байгаад өөрө өтэр хооронд гарын үсгээ бүрдүүлээд, Түр хороо байгуулах гээд өгсөн юм байна.
Жагсаалыг булаадгийг нь бол мэдэх юм. Одоо бас Түр хороогоо булаалгачихав уу гээд сандраад явж байна.