Улаанбаатар хотод 5 градус байна

985

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

[Tweet “Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.”]

2020 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

[Tweet “Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.”] Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчим, говийн аймгуудын нутгаар 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here