Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж хэд хэдэн асуудал шийдвэрлэжээ.
Тухайлбал,
“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмэв. [Tweet ““Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмэв. “]
Иймд цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх чиглэлд нэгдсэн төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь өгөөжтэй хэмээн үзжээ. Мөн
Жилд дунджаар 31.000 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж, иргэд аж ахуйн нэгжид 184.8 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч 900 гаруй хүн нас барж, 10351 хүн эрүүл мэндээрээ хохирчээ.
Эдгээр асуудлыг цагдаагийн байгууллага 90 гаруй хуулийн 180 орчим хэм хэмжээний хэрэгжилтийн хүрээнд иргэд олон нийтэд хууль сахиулах үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа ч дээрхи тоон үзүүлэлтүүд өсөх хандлага ажиглагдсаар байгаа аж. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахад техник технологийн хувьд хоцрогдсон, үйл ажжиллагааны арга боловсронгуй болоогүй, алба хаагчдын ажлын ачаалал их, төсөв хөрөнгийн хүрэлцээ дутмаг зэргээс шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байна хэмээн үзэж байгаа аж.
Иймд ЦЕГ, ХСИС-ын хамтарсан ажлын хэсгээс цагдаагийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ явуулж, энэхүү хөтөлбөрийг бусад бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсныг Засгийн газрын гишүүд дэмжжээ. Хөтөлбөрийн хугацаанд үндсэн таван зорилтыг хэрэгжүүлж, 118,2 тэрбум төгрөг зарцуулах аж[Tweet “Хөтөлбөрийн хугацаанд үндсэн таван зорилтыг хэрэгжүүлж, 118,2 тэрбум төгрөг зарцуулах аж”]
Эх сурвалж: ЗГХМХХ