Э.Эрдэнэжамъян: УИХ-ыг шүүх гээд байгаа нь дэлхийн аль ч парламентад байхгүй

253

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан маргааш буюу 2025.10.22-нд болно. Уг хуралд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлыг хэлэлцэх бөгөөд хуульч Э.Эрдэнэжамъян түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр оролцох аж. Түүний байр суурийг хүргэе.

Ярилцлагыг бүтэн үзэх линк:

Хуульч Э.Эрдэнэжамъян:

-УИХ бол хууль тогтоогч шүү дээ. УИХ-ын бүх шийдвэр хуулийг өөрчилдөг. Үндсэн хуульд нийцсэн нийцээгүйг агуулгаар нь л хардаг. Процессыг хэлэлцдэггүй юм. Саналын томъёоллоо ингэж гаргасан байна, ингэж саналаа өгсөн байна гэж байгаа нь УИХ болон гишүүдэд халдаж байгаа хэрэг.

УИХ-ыг шүүх гээд байгаа нь дэлхийн аль ч парламентад байхгүй.

Хууль тогоогчид нь өөрсдөө Үндсэн хуулиа зөрчиж болхо юм уу?

-Яаж зөрчөөд байгаа юм бэ. Үндсэн хуулинд УИХ нь Засгийн газраа огцруулж болно гээд заасан шүү дээ.

Засгийн газраа огцруулахдаа Үндсэн хуулийн 43.1-т зааснаар олонхиороо шийдээд огцруулна гэж заасан шүү дээ, яг нэгдсэн чуулганаар. Гэтэл энэ хуулиа хэрэгжүүлэхгүй байнгын хорооны саналаар санал хураалт явуулаад Үндсэн хууль зөрчлөө гээд байна шүү дээ?

-УИХ гэдэг чинь бүлгээс, байнгын хороодоос, гишүүдээс бүрдэнэ. Өөрийнхөө дэгийн дагуу л явж байна. Хамгийн сүүлий санал хураалтаар УИХ-ын чуулганд гишүүдийн дийлэнх олонхи нь оролцоод дийлэнх олонхийн саналаар огцруулчихлаа. Хэрэв ихэнх гишүүд нь оролцоод цөөнх нь огцруулъя гэсэн бол бид ойлгоно. Тэгвэл Үндсэн хууль зөрчсөн болно.

Өмнөх өдрийн хуралдааны ирцээр явлаа гэдэг бас зөрчил байна?

-Дэгээ яаж хийх үү, ирцээ яаж бүрдүүлэх үү, саналаа яаж томъёолох уу гэдэг чинь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал.

Сүүлийн үед Ерөнхий сайдуудыг огцруулах хуралдаанууд дандаа л өдөржин, шөнөжин хуралдаад л шийдэж байсан шүү дээ. Тэр болгоныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх юм уу.

Шөнө хуралдана уу, өдөр хуралдана уу, намар хуралдана уу, өдөр хуралдана уу энэ чинь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал.

Ямар нэгэн байгууллагын бүрэн эрх гэж асуудал бий. Процедураа өөрсдөө мэдээд хэн нэгэнд нөлөөлөхгүйгээр шийдвэрээ гаргадаг. Гарсан шийдвэр нь агуулгын хувьд Үндсэн хуульд нийцэж байна уу гэдэг дээр хэн нэгэн оролцоод эхэлбэл буруу.

Та УИХ-ыг Үндсэн хуулиас ч давсан эрх мэдэлтэй юм шиг тайлбарлаад байна л даа?

-Үндсэн хуульд хуралдааныг зөвхөн ингэнэ гээд заасан зүйл байгаа юм уу?

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль гээд байна?

-Тэгвэл ҮХЦ бол Үндсэн хуульд нийцэж байна уу, үгүй гэж агуулгыг л хянана. Түүнээс биш ажлын бус цагаар хуралдсан байна гэх мэтээр шүүхгүй.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here