Эрүүгийн цагдаагийн газарт байцаагдсан Д.Эрдэнэбилэг нар хаачсан бэ?

294

Эрүүгийн цагдаагийн албанаас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци” ХХК-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр нэгэн цагт саатуулан байцаалаа. Тэднийг өнөөдөр/03.05/ 11:40 минутын үед Эрүүгийн цагдаагйн газарт аваачсан бөгөөд үдээс хойш 17:00 цагийн үед хамгийн сүүлийн хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас авч гарсан юм.

Тэднийг хорих 461-р анги руу авч явсан уу эсвэл гадуур байцаахаар явуулсан уу аль нь болох нь одоогоор тодорхойгүй байгаа ч ямартай ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл, Эрдэнэтийн 49 хувийг зарах Загсийн газрын тэмдэглэлийг нууцаас гаргасан үйлдэл нь үр дүнгээ өгч эхлэв бололтой.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here