Баян-Өлгий аймагт мотоцикльтой явсан хүүхдийг дайрч эмнэлэгт хүргээд өөрөө зугтсан хэрэг гарчээ. Улмаар дайрагдсан хүү эмнэлэгт нас баржээ.
Уг хэрэг Толбо сумын 5-р баг “Цагаан дов” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 22-ны 18 цаг 30 минутад гарчээ. Марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, улсын дугааргүй МН-150 маркийн мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 16 настай Т нь хүнд гэмтэл авсан байсныг мөргөлдсөн автомашины жолооч тээвэрлэн, эмнэлэгт хүргэж өгөхдөө “МОТОЦИКЛТОЙГОО ЯВЖ БАЙГААД ОНХОЛДСОН БАЙХААР НЬ АВААД ИРЛЭЭ” гэж хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хэргийн газраас зугтан 70 километрийн зайтай байдаг гэртээ очиж ослын улмаас автомашиндаа учирсан эвдрэл, гэмтлийг нуун далдлан зорилгоор хагарсан их гэрэл, дохиог сольсон байсныг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай илрүүлсэн байна.
1