Зам тээврийн ослын үед зөвхөн шаардлагатай тохиолдолд цагдаа дууддаг болжээ

226

Статистик мэдээгээр 2024 онд Монгол Улсад 133,475 зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгдэж, 30,977 осол гарсан байна. Энэ нь урд оноос 22.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Видео мэдээ үзэх линк:

Нийслэлд гарсан нэг осол дунджаар 200-300 автомашины хөдөлгөөнийг саатуулж, 40-50 минутын түгжрэл үүсгэдэг байна. Тиймээс Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж, зам тээврийн осол бүрд заавал цагдаа дуудах шаардлаггүй болсон байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.6-д “Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд” жолооч цагдаагийн байгууллагад мэдэгдэх шаардлагагүй гэж заажээ.

Ингэснээр жолооч ослыг баримтжуулан, цахимаар даатгалын компанид илгээж, нөхөн төлбөрийн асуудлыг цагдаагийн оролцоогүйгээр шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа юм байна. Энэ өөрчлөлт нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, ослын дараах зохицуулалтыг түргэн шуурхай болгох зорилготой юм.

Харин дараах тохиолдол заавал цагдаа дуудах шаардлагатай.

Үүнд:

  • Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн

  • Жолоочийн үнэмлэхгүй буюу жолоодох эрхгүй хүн осол гаргасан

  • Насанд хүрээгүй хүн жолоо барьсан

  • Урсгал сөрсөн буюу хориглосон нөхцөлөөр эсрэг чигт хөдөлгөөнд орсон

  • Зам, барилга, байгууламж эвдэрч сүйдсэн

  • Дипломат болон гадаад улсын дугаартай тээврийн хэрэгсэл өртсөн

  • Улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэл осолд орсон

  • Тусгай дуут дохиотой тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн

  • Гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн осолд орсон бол заавал цагдаа дуудах ёстой юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here