ХХААХҮЯ-ны МААБХЗГ-ын дарга Ц.Мөнхнасан:
-Аймаг, сумдын өвс тэжээлийн нөөцийг өмнөх жилүүдээс 3 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өвс тэжээлийн нөөцийн бүрдүүлэлт 50 орчим хувьтай байна. Малчид 1,3 сая тонн хадлан бэлдсэн байна. Баруун аймгуудын өвөлжилт хүндрэх төлөвтэй учраас зүүн аймгаас хадлан бэлтгэх боломж, нөхцөлийг олгож байна.
Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад цасны зузаан нэмэгдсэн. Энэ чигээрээ байвал өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс малыг эдийн эргэлтэнд оруулах, амьдаар нь экспорлохыг зөвлөж байна. Мөн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгүүдийг шинээр гаргах зохицуулалтыг хийж байна.
Хэдэн мал, малчид оторлох төлөвтэй байна?
Зарим нь сум дунд, аймаг дамжиж оторлох бол 2 сая орчим мал улсын тусгай хамгаалалттай бүсүүдэд, хилийн зурвас газруудад 1,6 сая мал өвөлжих шаардлага үүсч байна. Тиймээс оторлох бүсүүдээр яваа малчдыг саатуулахгүй байх, эрүүл мэндэд нь тусламж үзүүлэх чиглэлээр ч ажиллахаар төлөвлөж байна.
















