МАН-ын ЕНБД Я.Содбаатар:
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Ажлын хэсэг байгуулахаар шийдсэн. Энэ ажлын хэсэг бүлгийн хэмжээнд хоёр хуваагдаад байгаа нөхцөл байдлыг зохицуулах, УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга нарын томилгооноос гадна үүсээд байгаад асуудлуудыг шийдэх, цэгцлэх ажлыг зохион байгуулна.
Энэ ажлын хэсэгт өмнө нь намын даргаар ажиллаж байсан болон УИХ-ын гишүүд орсон. Мөн томилгоонуудаас гадна жагсаж байгаа эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх, төсвөө цаг хугацаанд нь батлуулах гээд тулгамдсан олон асуудлыг шийдэх ёстой.
Энэ ажлын хэсгийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар ахална. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүдээс гадна С.Баяр, М.Энхболд, Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын үе үеийн дарга, сайдууд багтсан.
УИХ-ын даргын томилогоог ярьсан уу?
-УИХ-ын даргын томигоо бол тодорхой хуулийн хүрээнд л явах ёстой. Харин МАН-ын дүрмийн хүрээнд намын даргыг Бага хурлын 2/3-оор шийддэг. Мөн Их хурлаараа 50+1 гэсэн саналаар намын даргыг албан ёсоор сонгодог. ЭНэ дүрмээ ягштал биелүүлэх ёстой. МАН 11-ээр сарын 15,16-ны өдрүүдэд намын Их хурлаа хийнэ. Хугацаандаа болох ёстой. Намын Их хурлын төлөөлөгчдийг сонгох ажил яг одоо хийгдэж байна.
















