АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Азийн айлчлалаараа Япон Улсад зочлоод байгаа юм. Мягмар гарагийн өглөө Токиод байрлах алтран гялалзсан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Японы шинэ Ерөнхий сайд Санаэ Такаичиг магтан сайшааж, хоёр орныг “хамгийн өндөр түвшний холбоотнууд” хэмээн тодорхойлон, “танд ямар нэг тус хэрэгтэй бол АНУ тусална” гэж амлажээ.
Хэдхэн цагийн дараа Трамп Токио орчмын нэгэн нисэх онгоц тээгч хөлөг дээр байрласан хэдэн зуун америк цэргүүдэд үг хэлэхдээ Такаичитэй хамт зогсон,
“Бид маш дотно найзууд болсон” хэмээгээд “Энэ эмэгтэй бол ялалт авчирдаг хүн” гэж онцолжээ.

Трампын улс төрийн цуглааны уур амьсгалтай тун төстэй энэ хамтарсан үзэгдэл нь тэр өдрийн оргил мөч байлаа. Тэр өдөр Трамп, хатагтай Такаичи хоёр амархан ойлголцож, телевизээр Дэлхийн цувралын тоглолтыг хэсэгчлэн үзэж, Токио хотын төв дэх Акасака ордонд хамтдаа үдийн зоог барьж, 2022 онд амиа алдсан Японы хуучин Ерөнхий сайд, тэдний нийтлэг найз Шинзо Абег дурссан байна.
Гэсэн хэдий ч Трамп болон хатагтай Такаичи нарын уулзалтууд АНУ ба Японы хоорондын зарим маргаантай худалдааны асуудлыг шийдвэрлэхэд дорвитой ахиц авчраагүй байна.
Харин Япон Улс АНУ руу бараг 950 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцлоо. Хариуд нь Трамп Японы бүх бараа бүтээгдэхүүнд тогтоосон 27.5 хувийн татварыг 15 хувь хүртэл бууруулахаар тогтсон байна.
Эх сурвалж: https://www.nytimes.com/
















