Монголын ойчид, цэцэрлэгчдийн холбооны тэргүүн, ойн аж ахуйн инженер, Р.Баянбилиг 2009 оноос хойш цэцэрлэгжүүлэлт, моджуулалтын чиглэлээр ажиллаж байгаа юм. Тэрээр модыг хэрхэн арчилж, ургуулах талаар зөвлөж байна.
Р.Баянбилиг: зөвөлгөө:
Тарих технологи: Модыг сонгож авах. Манайхан үүн дээр алдаад байдаг. Зөвхөн навчилж байгааг нь хараад байдаг. Навч нь нахиалаад ирсэн бол ургана гэж боддог. Гэтэл үндсийг харах хэрэгтэй. Модны нарийн багсгар үндэс ус сорж модоо чийгшүүлж байдаг. Мод ухаж авч байгаа хүмүүс энэ хялгасан үндсийг анзаарахгүй гол бүдүүн үндэс байвал боллоо гэдэг. Ингэж буруу авснаас ургалдаггүй. [Tweet “Үндэс муутай мод ургахгүй.”] Модоо сонгох үед модны мөчир, нахиа маш чухал. Мөчир нь туялзаж байвал сайн. Цэцэглэчихсэн модыг сонгож тарих хэрэггүй. Ургахгүй байж мэднэ.


















