УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг эгүүлэн татах ёстой&ёсгүй

167

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг дэд даргаас нь чөлөөлж, түүний оронд УИХ-ын Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг МАН-ын бүлгээс оруулж ирсэн. Харин АН-ын бүлгийн зарим гишүүд түүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах ёстой гэсэн байр суурьтай байна. УИХ-ын чуулганд үг хэлж буй гишүүдийн онцлох үгнээс хүргэе.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: 

-Монгол ард түмэн өнөдөөр яагаад төрдөө итгэх итгэлгүй болсон юм бэ гэвэл би эмэгтэй хүн гэдгээрээ түрий бариад Үндсэн хууль зөрчиж байгаа энэ этгээдүүдээс болж байна. Тийм учраас Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна.

Хүн болох боловсрол эзэмшээгүй залуучууд аа! Та нар эцэг эхийнхээ буянаар гадаад, дотоодод сурч, хэл сурсныгаа мэдлэг гэж бодож байгаа бол андуурч байна. Би юм ярьж байна, сонсож сур! Та нар нүүрсний мөнгөөр хахаж цадсандаа хүн рүү том дуугарах ёстой юм уу?

Та нар сая хэдэг хоног Үндсэн хууль зөрчихгүй гэсэн гишүүдийг яаж доромжилж, бузарлаж байв?

Яриа үзэх линк 

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-АН сөрөг хүчин шиг байсан бол парламент ийм байдалд орохгүй байсан. Та нар сөрөг хүчин биш та нар эрх ашгийн нэгдэл, хуйвалдаан.

Дээрээс нь танай нам дотор Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа гишүн байгаа юм уу?

Яриа үзэх линк:

УИХ-ын гишүүн Д.Ганбат: 

-ТББХ гэж баахан залилангийн хөндий болсон байсан биз дээ. Түүнийг нь ҮХЦ тогтоогоо биз дээ. Өөр юу хэрэгтэй юм? Энд одоо тэгэдэ бие биедээ сайн хүн болоод байх юм уу. Ард түмний өмнө өгсөн амлалт хаана байна? Ийм юм байхгүй ээ.

Хууль сахиулъя гэсэн ганц хоёрхон хүн цагаан хэрээ шиг, бусад нь хар хэрээ шиг байх юм уу. Хэн хуулийн төлөө, хэн өргөсөн тангарагтаа үнэнч байгаа юм? Үүнийг ярихаар гадуурхагддаг байж болох юм уу?

Бид нар талбай дээр гаръя л даа. Бид ард түмэнтэйгээ олуулаа шүү дээ. Үндсэн хуулигй чинь зөрчөөд байна гэж хэлсэн шүү дээ. Гэтэл шөнөжингөө алх бариад нүдээд байсан биз дээ. Хурлаа ч нээгээгүй байж индер дээрээс янз янзын юм яриад… Ийм эрх хэн олгосон юм бэ? Түүнийг чинь цэц тогтоосон шүү дээ. Хууль чинь хаана байна, шударга ёс чинь хаана байна?

Юунд нь одоо долигоноод байдаг юм? Ингэж дүр эсгэхгүй ээ…Та хэд хулгай луйвраа хоорондоо тохирдог байж болно. Ард түмэн та нартай тохирохгүй шүү!

Яриа үзэх линк

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Х.Баасанжаргал гишүүн ээ, та хэд чинь яасан дураараа юм бэ? Танай бүлэгт С.Жавхлангийн “Яасан дураараа юм бэ” дууг захиалаад өгчихмөөр санагдаж байна.

Яриа үзэх линк:

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Харамсалтай нь МАН хоёр хуваагдаад нэг хэсэг нь шахсаар байгаад Үндсэн хуулиа зөрчүүлчихсэн. Шөнөжингөө элдвээр дуудаад эсвэл гарч хэвлэлийн хурал хийгээд, сүүлдээ бүр мессеж хүртэл бичсэн.

Ирж хуралдаа суугаач ээ П минь, бараг дүүжилнэ шүү, очиж наад хоёрыгоо огцруул гэж дарамталсан. Мессежүүд нь одоо ч надад байна. Ийм их дарамтан дунд бид явсан шүү.

Яриа үзэх линк

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал:

-УИХ-д суудалтай намууд өөрсдөө саналаа гаргаж, дэд даргын асуудлыг УИХ-д оруулж ирдэг. Тиймээс ч МАН-ын бүлэг УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаар сонгуулсан. Үндсэн хуулийн цэц зөрчил гаргасан гэж үзсэн бол МАН-ын бүлэг албан тушаалаас нь огцруулж байгаа юм. Энэ асуудал Байнгын хороогоор орохгүй. УИХ-ын чуулган дээр танилцуулагдаад, УИХ-ын гишүүд саналаа өгөөд шийдэгддэг.

Нэгэнт МАН-ын бүлэг өөрийнхөө дэд даргыг огцруулсан бол хуульд заагдсаны дагуу УИХ-ын дэд даргыг томилуулах нэр дэвшүүлэлтээ хийсэн. Үүнийгээ УИХ-даа уламжилсан. Тийм учраас МАН-ын бүлгээс УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн хүний талаар ярилцаж, санал хураалт явуулж, сонгох учиртай.

Харин Цэцийн дүгнэлттэй холбоотой асуудал бол УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Намын бүлэгт эгүүлэн татах, эсэх татах талаар санал оруулах  тийм эрх байхгүй.

Яриа үзэх линк:

хариулах

Please enter your comment!
Please enter your name here