УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, П.Сайнзориг нар яамдын тоог 10 болгож цөөлөн, нэг их наядыг хэмнэх боломжтой гэж үзэж байна

402

УИХ-ын зарим гишүүд яамдын тоог цөөлж, төсөв хэмнэх боломжтой талаар ярьж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамж, П.Сайнзориг нар яамдын бүтцийг цөөлж 10 яамтай болох саналтай байна. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

Яриаг үзэх линк:

-Өнөөдөр Засгийн газар 16 яам, 20 сайдтай. Нийт 225 чиг үүрэгтэй. Энэ чиг үүргүүд маш их давхардалтай байна. Энэ давхардлыг арилгах замаар яамдын тоог цөөлж, гүйцэтгэх засаглалын тэргүүн манлайллаа гаргаад бүтцээ шинэчилмээр байна.

Тухайлбал, хүнд зариулсан яам, хүнд зориулсан сайдын суудлыг болимоор байна. 35 жил бид ингэж явлаа. Цаашид цомхон, чадварлаг Загсийн газрыг бий болгжо чадвал нэг их наяд орчим төгрөгийг хэмнэх боломж байна.

Нөгөө талд бид хөрөнгө оруулалтын урсгал зардлаа танамаар байна. Жишээ нь, ЗТХЯ дээр 959 тэрбумын урсгал зардал байна. Энэ нь гурван яамны урсгал зардалтай тэнцэх хэмжээний зардал. 

Мөн орон нутгийн татвар маш их байна. ААНОТ-ын 40 хувь орон нутагт орж байна. ХХОАТ 100 хувь орон нутаг руу орж байна. Газрын төлбөр, малын хөлийн татвар, үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар бүгд орон нутаг руу ордог төсөв. Энэ их татвараа орон нутгууд ашиглаад, ядаж замын асуудлаа өөрсдөө шийддэг болмоор байна. Тэгээд Засгийн газар нь багш, эмч нарынхаа цалин хангамжид анхаардаг болох ёстой.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Би гишүүн болсноосоо хойш яамдын тоог цөөлөх талаар хэлж байна. Засгийн газар 10 яамтай байхад хангалттай. Энэ 10 яам нь ажил явуулдаг, эдийн засгаа тэлдэг баймаар байна.

Жишээ нь, Зам тээвэр, барилга, эрчим хүчийг нэгтгээд Дэд бүтцийн яам болгох, Байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлалаа нэгтгээд Уур амьсгал, байгалийн нөөцийн яам болгох боломжтой.

Мөн Эдийн засгийн хөгжлийн хамгийн чухал зүйл хүн буюу ажиллах хүч шүү дээ. Тиймээс Эдийн засаг хөгжлийн яаман дээр хөдөлмөрийн асуудлаа өгмөөр байна. Төрийн өмчийн компанийг олон нийтийн болгох асуудлыг мөн Эдийн засгийн яам руу оруулж болно. Эдийн засгийн яам нь төлөвлөөд байдаг төлөвлөгөөнийх нь дагуу компаниудыг хувьчилж, олон нийтийн болгох шийдвэрийг бусад сайдууд нь гаргаж өгөхгүй байна шүү дээ.

Дээрээс нь эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яамыг нэгтгэмээр байна. Энэ мэт чиг үүргүүд нь уялдахгүй, ажил нь чөдөрлөгдөөд байгаа олон чиглэлийг нэгтэж болно.

Яриаг үзэх линк: 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here