Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Оюутолгойн төслийг үр ашиггүй болгосон өндөр зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрч чадлаа. Яриа хэлэлцээ амжилттай явж байна. Хэлэлцээний тактикийг бас ил задалж болохгүй. Гэтэл яриа хэлэлцээний тактикт нөлөөлж болохуйц бүх материалуудыг ил тод болгох гээд байгаа нь хэний эрх ашигт үйлчлээд байгаа юм гэдэг асуулт үүсч байна.
О.Батнайрамдал гишүүн та дэд сайдаар ажиллаж байхдаа яагаад Оюутолгойн асуудлаар дорвитой шийд гаргаж ажиллаагүй юм. Яагаад менежментийн төлбөрийг үр ашигтай болох талаар ажил хийгээгүй юм?
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Оюутолгойтой холбоотой төрийн нууцын тамгатай асуудлууд нэмж тодорч байна. Тэр тусмаа манай яаман дээр нууцын асуудлаар шийдүүлсэн тоон дүнг Засгийн газрын түвшинд өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй асуудал гарч ирж байна. О.Батнайрамдал гишүүний сайн мэддэг хүмүүс энэ асуудлыг үйлдсэн байж болзошгүй байна.
Би энэ асуудлыг нууцаас гаргах талаар ТЕГ-т хандахаар материал бэлдэж дууссан. Нууцаас гарсны дараа хууль хяналтын байгууллагаар ил шалгуулна…
















