Ч.Хүрэлбаатар: АХБ-аас авах 300 сая долларын 200 саяар төсвийн алдагдлыг нөхнө

1628

Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах хүрээнд Монгол Улс, Азийн хөгжлийн банктай хамтран “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг  байгуулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд [Tweet “Азийн хөгжлийн банкнаас 300 сая ам.доллар хүртэлх хөнгөлөлттэй зээлийг авахаар болсон юм.”]

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 1 хувь юм байна.

Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү аж.

Энэхүү төслийг өчигдөр/2020.04.23/ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо соёрхон батлах нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ.

[Tweet “Уг зээлийн 200-250 орчим сая ам.доллараар төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ.”] Харин эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламжийн бүрэн хэмжээний бэлтгэлийг хангахад 30 сая ам.доллар.  20 сая ам.долларыг цар тахлын нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад зарцуулна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгджээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here