Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдрүүдэд Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцжээ.
Тэрээр,
-Газрын тосны үйлдвэр бол стратегийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт. Өнгөрсөн 4 сарын хугацаанд 30 орчим хувийн бүтээн байгуулалт хийгдэж, нийт бүтээн байгуулалт 50 хувьд хүрээд байна.
Газар доорх бүтээн байгуулалтууд нэлээн хийгдсэн. Манай бөхийн өргөөтэй тэнцэх хэмжээний нөөцийн савыг л гэхэд сая барьж дуусгасан байна. Ирэх онд газар дээрх бүтээн байгууллатыг хийж, 2027 он гэхэд ашиглалтад оруулахаар зорьж ажиллаж байна.
Үйлдвэр ашиглалтад орох дөхөөд байхад тулгамдаж байгаа асуудлууд бас байна. Ширээтийн цахилгаан станцыг өргөтөх хэрэгтэй. Мөн түүхий тосны хангамжийн асуудал тулгамдаж байна.
Түүхий тосоо татах 500км урт шугам хоолой барьсан хэдий ч Петро чайна дачин тамсаг гэх мэт Тамсагийн орд газруудын олборлолтын хэмжээ хангалтгүй байна.
















