ЖДҮ-чин гишүүдийг тав таваар нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх үү?

319

Өнөөдөр буюу 03-р сарын 05-ны өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ бас нэгэн анхаарал татахуйц мэдээллийг өгсөн юм.

Тэрээр “Улсын Прокурорын Ерөнхий Газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай/ЖДҮХС/ нэр холбогдсон дараагийн таван гишүүнийг УИХ-ын чуулганаар оруулж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх гэж байна. 

Өмнөх тав буюу Д.Дамба-Очир нарын таван гишүүнд яллах дүгнэлт үйлдсэн, одоо дахин шинээр таван гишүүний эрхийг түдгэлзүүлэх саналыг Прокуророос оруулж ирэх гэж байна.

Энэ дунд миний таньдаг нэг эмэгтэй гишүүн ч байна. Түүний  120 саяыг хүнд бэлэглэсэн асуудлыг хууль хяналтынхан бэхжүүлсэн байна. Тэднйи бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын ээлжит юм уу, ээлжит бус чуулганы үeэр оруулж ирэх байх. Одоо орж ирэх тав нь хөгийн таван юм байх шиг байна лээ” гэсэн юм.

Мөн тэрээр ЖДҮХС-тай нэр холбогдсон 23 гишүүн байгаа бөгөөд тав таваар нь УИХ-ын чуулганд оруулж ирэх гэж байгаа гэдгийг ч онцолсон юм.

Эрхэм уншигчдадаа сануулахад, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын таван гишүүнийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас зээл авсан, банкинд хүүлсэн, зориулалтын бус зарцуулсан хэрэгт буруутган УПЕГ-аас яллагдагчаар татаад байгаа билээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here