Хориотой үед олон тооны загас барьжээ

413

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Загас” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар ажиллах хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг [Tweet “Орхон голоос 4 иргэн, 1 тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь ашиглан 4 төрлийн 30 ширхэг загас барьсан үйлдлийг илрүүлжээ.”]

Хуулиар хориглосон хугацаанд барьсан 30 ширхэг загасыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран голд буцаан тавих ажлыг зохион байгуулсан байна.

Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихыг хуулиар хориглосон байдаг юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here