Б.Энхбаяр: Засгийн газрын эсрэг захиалгатай контент хийсэн хоёр сэтгүүлчийн нэг нь хоригдсон

172
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ирэх Даваа гарагт Херо энтертайнмент болон “Монгол Хан” жүжигтэй холбоотой баримт дэлгэнэ гэдгээ онцолсон.
Мөн тэрээр Херо Баатар гэдэг нөхөр иргэн Э, Г нарт захиалга өгөөд Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай сошиал контент хийсэн ажил шалгагдаж байна. Иргэн Г гадагшаа зугтаасан. Иргэн Э цагдан хоригдоод байгаа. Би энэ асуудлаар нийтэд нь тодорхой баримт бичлэгтэй мэдээлэл хийнэ гэсэн юм. 

Учир нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Монгол Хан” жүжигт төсвөөс 1$ зарцуулсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн гэж мэдэгдсэн юм.

Харин түүнийг няцаах баримт дэлгэнэ гэдгээ хийнхүү ХЗДХ-ийн сайд мэдэгдээд байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here