Х.Ганхуяг: Манай байнгын хороон дээр дэмжсэн саналыг дэмжээд өгөөч л гэж гуйсан юм

246

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуяг УИХ-ын нэгдсэн чуулганаар улаан, ногоон өнгийн лааз өргөж буй зураг цахим хуудаст тархаж, “бусад гишүүдийг удирдлаа” гэх шүүмж гарах болсон. Уг асуудалд түүний хувьд тайлбар хийлээ. 

Яриа үзэх линк:

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуяг:

-Ер нь ажлын хэсгийн ахлагчийн хувьд, байнгын хорооны даргын хувьд өөрийнхөө байнгын хорооноос гарсан саналаа аль болох дэмжүүлэхийг л бодно. Тиймээс манай Төсвийн байнгын хороон дээр дэмжсэн саналыг дэмжээд өгөөч л гэж гуйж байгаа явдал шүү дээ. Түүнээс биш гишүүд надад удирдагдана гэж юу байх вэ дээ.

Харин дэмжихгүй байхыг хүсэж байгаа саналууд юу байсан бэ гэхээр,

“2026 онд төсвийн бүх хөрөнгө оруулалтыг татах, зөвхөн цалин тэтгэврийг нэмэх” гэх мэт санал орж ирсэн. Хэрэв энэ санал дэмжигдвэл төсөв задрах, төсвөө баталж чадахгүй нөхцөлд орох байсан. Мөн Инфляцийн түвшин 20 хүртэлх хувиар нэмэгдэж, эдийн засаг хүнд нөхцөлд орох байсан.

Тийм учраас энэ мэт саналуудыг дэмжихгүй байхыг хүссэн. Түүнээс биш Байнгын хороон дарга эсвэл нэг ажлын хэсгийн ахлагчид удирдуулна гэж байхгүй шүү дээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here