Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-“Дэмжихгүйг дэмжье” гэдэг чинь өөрөө их тодорхой л санал хураалт шүү дээ. УИХ-ын хэлэлцүүлэг угаасаа шатлалтай явдаг. Тухайлбал, таны оруулсан саналыг эхний шатанд дэмжээгүй байж болно. Харин дараагийн шатанд “дэмжээгүйг дэмжих үү” гэж асуудаг. Дэмжээгүйг дэмжчихвэл унана. “Дэмжээгүйг дэмжихгүй бол” анхны оруулсан санал сэргээд явдаг.
Харин Засгийн газрыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ рүү явсан асуудал бол энэ томъёоллыг ойлгоогүйдээ биш угаасаа Үндсэн хуулин дээр Ерөнхий сайдтай холбоотой санал асуулгыг ямар томъёоллоор явуулах вэ гэдгийг заагаад өгчихсөн байдаг.
Хэрэв өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх бол Байнгын хороон дээр хэлэлцэхгүй, өөр бусдаас огцруулах санал оруулбал байнгын хороон дээр хэлэлцэх ч байнгын хорооны саналыг огт харгалзахгүйгээр УИХ-ын чуулганы хуралдаанаар л шийддэг. Хоёр өөр асуудлыг хольж хутгах хэрэггүй.
















