УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Өмнө нь буюу 2008 онд шүүхийн шийдвэр гарчихсан байсан. Гэтэл хууль бус, захиалгат хонгилын шүүхээр аавыг оруулаад эрүүгийн ял үрүүлсэн. Нэг асуудал дээр хоёр өөр ял оноож болохгүй.
Энгийнээр тайлбарлаж өгье.
“Та улаан гэрэл дээр зогсож байсан чинь хойноос чинь машин ирээд мөргөчихлөө. Даатгал ирээд таны буруу биш гээд, даатгалаасаа нөхөн төлбөрөө авчихлаа. Цагдаа ирээд таны буруу биш гээд тогтоочихож. Гэтэл гурван жилийн дараа тэр машины эзэн Элбэгдорж болж таарлаа. Тэгээд хууль, хүчний байгууллагад хандаад “та тэр машиныг ухарч байгаад мөргөчихсөн юм байна”
гэдэг шийдвэр гаргасан.
Тэгсэн чинь нөгөө машиных нь жолооч нь “мөнгөө авъя” та намайг мөргөсөн гэж байна. Энэ нь Даваадалай байх. Ийм л нөхцөл байдал үүссэн.
Гэхдээ хэдүүлээ хуулиа л дагая. Хоёрдугаарт, шударга байх ёстой.
Та бүхэн Сагсай гэдэг прокурор байсныг санаж байна уу. Цагдан хорьсон хүнийхээ эхнэртэй хоноё, тэгвэл нөхрийг чинь суллая гэдэг бичлэг нь тарж байсан яллагч. Тэр хүн аавыг ялласан.
















