Х.Булгантуяа: Би ажлаа өгөх гэж сар хүлээлээ

166

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа ҮХЦ-ийн шийдвэр гарснаас хойш өвчний чөлөөтэй байсан тул УИХ-ын чуулгандаа суугаагүй юм. Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр бид түүнээс байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Бичлэг үзэх линк:

-Цэцийн дүгнэлт гарсан учир байр суруийг нь хүндэтгэж байна. Намын удирдлагууддаа ч байр сууриа иэлрхийлсэн. Өмнө нь ҮХЦ-ийн дүгнэлт гарч УИХ-ын дарга Ц.Нямдорж ажлаа өгч байсан, С.Баярцогт оффшор дахь данстай холбоотой асуудлаараа УИХ-ын дэд даргын суудлаа өгч байсан. Тэр жишгийн дагуу УИХ-ын дэд даргын ажлаа өгсөн.

Таныг дэд даргаас гадна УИХ-ын гишүүнтэй холбоотой хариуцлага хүлээх ёстой гэдэг байр суурь бас байна?

-Та бүхэн Цэцийн дүгнэлтийг уншвал цэцийн дүгнэлтийн хүрээнд л шийдвэр гаргасан. Хурал даргалахад процессын алдаа гарсан гэж дүгнэсэн. Түүнээс биш УИХ-ын гишүүний тангаргаасаа няцсан гэж үзээгүй. Тиймээс гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болохгүй.

УИХ-ын дэд даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх боломж байсан уу?

-Би ажлаа өгөх гэж зөндөө хүлээлээ. ҮХЦ дайн байлдааны нөхцөлөөр гурав хоногийн дараа хуралдаж шийдвэр гаргасан. Үүний дараа би ажлаа өгөх гэж сар хүлээлээ.

Гэтэл АН миний оронд УИХ-ын дэд даргыг томилуулах асуудал дээр завсарлага авлаа. Аль нэг нам хэнийгээ бүлгийн дарга, хэнийгээ УИХ-ын дэд дарга болгох нь тухайн намын улс төрийн бодлого. Бид АН-аас томилогдох УИХ-ын дэд дарга дээр завсарлага авна гэдэг бол улс төрийн соёлгүй асуудал. Завсарлага авч хойшлуулсаар байгаад өдий хүрлээ.

Таны оронд УИХ-ын дэд даргаар томилогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хүлээн зөвшөөрч байгаа юу?

-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ бол тойргоос гурван удаа сонгогдсон, төрийн албанд ажиллаж байсан, ТББХ-ны даргаар ажиллаж байсан. Аймгийн намын хороон даргаар ажиллаж байгаад ялагдсан намаа амжилтанд хүргэсэн. УИХ дахь намын бүлгийн даргаар ажиллаж байсан гэх мэтээр мерит зарчмыг онцгой анхаардаг хүн.

Нам дотроо эв нэгдэлтэй болсон гэж ойлгож болох уу?

-Одоо бол учраа олсон гэж ойлгож байна. Тийм ч учраас аль аль түвшнөөс намын дүрмийн өөрчлөлтүүд, лүрэм журмаа ярилцах ёстой.

Одоо намын даргын тухайд нэг хүн дээрээ тохироод урагшаа хараад явах ёстой. Улс оронд манай намын хэрүүлээс илүү тулгамдсан асуудлууд байгаа байх гэж би бодож байна.

Бидний хувьд цалин тэтгэвэр гээд нэг асуудлыг л шийдлээ. Цаашлаад 2027 он хаяанд ирсэн байна. Томоохон сонгуулиуд дөхсөн байна. Бид энэ ажлууд дээрээ ач холбогдол өгч анхаарах ёстой.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here